М. Батхишиг
Сэтгүүлч

Монгол Улс жилдээ 200 мянган лавлагаа “үйлдвэрлэдэг”

2
2018 оны 3 сарын 282018-03-28

Монгол Улс нэг жилийн хугацаанд 200 мянган ширхэг лавлагаа "үйлдвэрлэдэг". Эдгээрийн ихэнхийг төрийн үйлчилгээ авахад шаарддаг нь иргэдэд хүндрэл учруулдаг. Тиймээс Монголын төр өөртөө байдаг мэдээллийг иргэдээс шаардахгүй байхаар хуулийн өөрчлөлт боловсруулжээ. Энэ хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар хууль санаачлагчид зэхээд байгаа бөгөөд нийтдээ таван төрлийн бичиг баримтын хуулбар, лавлагааг иргэдээс төрийн байгууллага, банк санхүүгийн байгууллага шаардахаа болих юм.

Тодруулбал, хууль батлагдсанаар гэрлэсэний лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг төр иргэдээс шаардахаа болих нь ээ. Банк санхүүгийн байгууллагууд иргэдийн мэдээллийн санд нэвтрээд аливаа мэдээллийг өөрөө нягтална гэж мэдээлэв. Ингэснээр аливаа залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж ч бүрдэнэ гэж Хууль зүй дотоод хэргийн яамнаас тайлбарлалаа. 
 

Санал болгох

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа

2 өдрийн өмнө
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

3 өдрийн өмнө