ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН ХҮДРИЙН ЧАНАР МУУДАЖ БАЙНА
40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр дахиад 39 жил ажиллана гэж тооцоолсон. Гэхдээ шинэ баталгаатай нөөц тогтоогдвол. Энэ хугацаанд өнөөдрийн техникийн хүчин чадал, дэд бүтэцэд тулгуурлан ажиллах боломж тун бага гэж тайлагналаа. Учир нь уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн нийт хөрөнгөний 49 хувь хуучирсан. Үүнээс зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн цахилгааны зардал жилд 15 хувиар нэмэгдэж, санхүүгийн хувьд томоохон алдагдалыг техник, технологи, төхөөрөмжийн хоцрогдлоосоо амсах болжээ.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДАЛ ЖИЛД 15 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА
40 жилийн турш огт солиогүй техникүүд Эрдэнэт үйлдвэрт байдаг. Үр бүтээмж муутай ч ажиллуулах зардал асар өндөр. Техникийн шинэчлэлтүүдийг яаралтай гүйцэтгэх шаардлага тулгарсан. Ирэх 15 жилийн хугацаанд үйлдвэрийн ажиллах 5 төрлийн стратеги боловсруулсан. Үүний тэргүүнд техник, технологийн шинэчлэлт багтаж байна. Энэ үйлдвэр нийтдээ 12 тэрбум долларын борлуулалт хийж, 4,4 тэрбум долларын татвар төлсөн. Цэвэр ашиг нь 2,1 тэрбум доллар. Үүгээр бол техникийн шинэчлэлтийг цаг тухай бүрт хийх санхүүгийн чадавхи хангалттай байсан гэж харагдаж байгаа. Үүнээс гадна үйлдвэрийн хэт ирээдүйд тулгарах бэрхшээл бол нөөц, хүдрийн чанар.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНИКИЙН ХОЦРОГДОЛД НЭРВЭГДЖЭЭ
Зэсийн хүдрийн чанар илт муудсан. Цаашид ч муудна. Техникийн хоцрогдол үйлдвэр нэрвэгдсэн гээд энэ бүхнийг шийдэж төсөв бүрдүүлэх саалийн үнээнийхээ үүргийг хэвийн гүйцэтгэсээр байхын тулд 2 тэрбум доллар шаардлагатай. Энэ үйлдвэрийн өмчлөл нь төр эсхүл хувьд шилжих, стандарт банкны зээлийг барагдуулах нь тулгамдсан асуудал боловч. Цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байгааг анзаарах хүн тун цөөхөн байна.