Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Од шүүрэх цаг

4
2018 оны 3 сарын 262018-03-26

Америкийн 9 сарын 11-ны аймшигт хэрэг явдлаас ердөө тавхан хоногийн дараа хүн болгон онгоцонд суухаа байгаад Америкад ер нь иргэний агаарын тээвэр оршин тогтнох нь уу гэж бодогдохоор, Боинг компани дампуурлаа гэж санагдахаар нөхцөл байдал үүсээд байтал Хятадын засгийн газар шийдвэр гаргаад шууд газар дээр нь 137 загварын 50 онгоц авахаар шийдэж билээ. Урьдын үнэ нь 50 сая доллар байтал бөөний үнэ 30 сая болтол навс унагаад авсан санагдаж байна. Бас болоогүй тэр үнээр 2020 он хүртэл 1000 тийм загварын онгоц авах захиалга өгөөд бараг тэр мөнгийг бэлнээр шилжүүлсэн нь хөөрхий муу Боингийг аварсан даа. Хятадын засгийн газар иймэрхүү үйлдлээ манайхан шиг рекламдахгүй. Манай сэтгүүлчид тиймэрхүү үйл явдлыг соргогоор ажиглаж бичихгүйг яалтай билээ. Ер нь төр засгийн толгойд энэ жишээнд дурьдагдсан шиг сийрэгхэн толгой нар сууж байх учиртай байх л даа. Энэ мэт үйлдлийг "Хямралын менежмент" гэж дэлхий нийтээр нэрлэдэг болчихсоныг манай дээгүүр суугаа "бөхчүүд, уяачид, яруу найрагчид, дуучид" маань ойлгодог болов уу?

Ойрмогхоноос Америк Хятадын хооронд дарийн утаагүй дайны галыг Трамп ерөнхийлөгч эхлэчихлээ. Үүнийг "Худалдааны дайн" гэж хятадууд албан ёсоор нэрлээд "Хэн нь ялахаа үзье л дээ." гээд Америкад суугаа Хятадын элчин сайд уг дайн эхлэснийг баталгаажуулчихлаа.

Трампын тавьсан хоригийн жагсаалт өргөсөх, үргэлжлэх төлөвтэй байна. Уг нь жаахан овсгоотой дээгүүр эрэмбэтэй бөх, уяач нар маань энэ тохиолыг ашиглавал тэнгэрээс од шүүрч ард түмнээ баярлуулж болмоор санагдах юм. Нарийн ширийн бодлого ямархуу байж болохыг намайг тоогоод уулзаж хүлээн авсан бодлого тодорхойлогч нарт хэлж болох л юм. Гэхдээ манай Монголд төвөгтэй шүү дээ. Би өөрийн шугамаар онгоцны үнийн тухай сонссон мэдээллээ дээш хүргэж байсан. Амьхандаа 30 саяаа байг гэхэд ядаж 40 сая болгоод ярьчих байх даа гээд хүлээж байтал 100 гаруй сая доллар буюу үнэ нь хоёр дахин нугараад хүрээд ирж билээ. Үнэндээ тэгэхэд би амаа том барьсан шүү. Дуугүй сууж байсан бол улсын мөнгө, ард түмний мөнгийг тэгж муухай шулуулахгүй байсан ч юм бил үү?

Манайхан, МАНАН-гийнхан мөн холиодогийн захын жишээ энэ байх аа.

Санал болгох

Тэйлор Свифтийн “Хоосон зай”-г Юй Лань-ийн “Зэв хийгээд толь”-оор шинжихүй буюу уран зохиол дахь үзэсгэлэнт шулмын дүр

Эрэгтэйчүүд айдас эмээл ба хүсэл шуналын завсарт, далдын хүчний эзэмдэлд автахаас зүрхшээх мөртөө түүнийг ялан давахыг горилох хоёрын хооронд эргэлзэн тээнэгэлзсэн зөрчилт бодлоосоо болж эрэгтэйчүүдийг өдөөн татаж, хүсэл шуналын галыг нь буцалгадаг мөртөө гай гамшиг удирдан авчирдаг дүр – эмэгтэй шулмыг бүтээсэн юм.

6 өдрийн өмнө
Хар тамхитай тэмцэж ирсэн монголчуудын түүхэн уламжлал

Богд гэгээнээс Бүгд ерөнхийлөн захирах яаманд  дээд зарлиг буулгахдаа, “Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар  хятад хүнтэй ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун” хэмээгээд, үүнийг  дөрвөн аймгийн  чуулган дарга, жанжин  нарт тушаан явуулаад, хичээнгүйлэн  дагаж, ийнхүү цаазалсаныг зөрчигчид буй аваас  ял хэлэлцэх явдлыг  сайтар ухуулан тушаасугай” хэмээжээ.

23 өдрийн өмнө
"Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих, зам чамаас зугтаахгүй"

Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно. Битгий яараарай!!!!

1 сарын өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

3 сарын өмнө