Ц. Анхзул
Сэтгүүлч

2018 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 7368 дуудлага иржээ

2018 оны 3 сарын 292018-03-29

2018 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 7368 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 135 иргэн хохирсноос нэг хүн амь насаа алдаж, 14 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 93.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нарийвчилбал эхнэр 66, хамтран амьдрагч 24, төрсөн хүүхэд 7, дагавар хүүхэд 4 хохирчээ. Тэдэнд хамтарсан баг сэтгэлзүйн болон эрүүл мэнд, хуульзүйн тусламж үзүүлсэн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хэргийн холбогдогчид 7-30 хоног баривчлан саатуулах хариуцлага хүлээлгэдэг. Түүнчлэн хүчирхийлэл давтан үйлдсэн бол 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог. Гэхдээ цагдан хорих ял нь хүчирхийллийн үйлдлийг таслан зогсоох хөшүүрэг болж чадах эсэх нь эргэлзээтэй. Хууль, хүчний байгуулагынхан ч хүчирхийлэгчийн сэтгэлзүйд нөлөөлөх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн 60 хувь нь үйлдэгддэг нийслэлд хэрэгт холбогдогчийг  баривчлах, сэтгэлзүйн сургалт явуулах ажлыг ШШГЕГ хариуцдаг. Гэвч тухайн байгууллагад мэргэжлийн сэтгэлзүйч хангалттай байдаггүй. Харин орон нутагт үйлдэгдсэн хүчирхийлийн холбогдогчийг баривчлах, сэтгэлзүйн сургалт явуулах ажлыг цагдаагийн байгууллага хариуцдаг бөгөөд энэ чиглэлээр албан хаагчдаа мэргэшүүлэн сургажээ. 

Хүчирхийлэл үйлдэгчдийн 47 хувь нь бүрэн дунд боловсолтой, 20.3 хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа бол боловсрол эзэмшээгүй хүчирхийлэгч 3 хувийг эзэлж байгаа юм. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь боловсролгүй нэгэн байх гэсэн ойлголт үгүйсгэгдэж байна. Нийгмийн байдлын хувьд хүчирхийлэл үйлдэгчдийн 48.4 хувь нь ажилгүй иргэд байна.  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэлзүйд өөрчлөлт хийх, өсвөр насныханд хүчирхийллийн хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл олгох нь чухал байгаа юм. 
 

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

9 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

17 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө