Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Зав сиймхий хайх нь залхуу зангийн нөхөр

2018 оны 4 сарын 22018-04-02

f7ea8445-7937-42eb-85a1-a56e02e2aad9,huge.86.432768.JPG.jpg

Ном уншигчдын груп дээр хоёр ч хүн "Эзгүй арал руу нэг ном авч яв гэвэл 3 улсын үлгэр романыг авч явах болно. Одоо эхлүүлсэн хэдий ч зав зайн боломжгүй болохоор олигтой явж чадахгүй байна." хэмээн бичжээ. Шулуухан хэлэхэд тийм бодолтой хүмүүс айхтар их зав чөлөөтэй болоод эзгүй арал дээр ганцаараа очлоо ч учиргүй айхтар хувираад гялалзтал уншаад явчих нь юу л бол?

Цэндийн Дамдинсүрэн гуай Гэсрийн туужийн тухай эрдмийн зэрэг давчуу хугацаанд хамгаалах хэрэгтэй болоод Төвд хэлийг ердөө 14 хоногийн дотор сураад тэр зүгийн судрыг төвөггүй уншдаг болсон тухай өөрөө хуучилж байсныг аав маань надад сонирхуулан ярьдагсан. Аминдаа бүтэлгүй үр намайгаа хурцлах санаатай байсан байх л даа.

Манай Лу багш маань ч гэсэн Чех улсад ажиллахаар буурал европ хүрэх ес хоногийн хугацаанд галт тэргэн дотор Чех хэлийг уйгагүй нухсаар тосон авсан хүмүүстэй тухайн хэлээр мэнд усаа мэдэлцээд төвөггүй харилцаад явчихсан тухай манай хэл шинжлэлийн хүрээнийхэн ам дамжуулан ярьдаг л юм.

Сүүлийн үед намайг сүүдрээс минь өөрцгүй дагаж сүүлнээс дутуугүй дүүжлэгдэх нь холгүй дагах болсон Ганпүрэв шавь маань хүмүүсийн халгаж ядаад байгаа "Гурван улсын үлгэр", "Усан хөвөөний шастир", "Баруунш зорчсон тэмдэглэл" зохиолыг монгол бичиг, кирил үсэг, хятад хэл дээр ер нь л гайгүй сайн нухаж уншдаг болсон шүү. Овоо дамшиг юм гээд түүнийг магтах гэтэл. . . . . . .

Бид хоёр нэг удаа ажил хэргийн шугамаар "Цогт цагийн хүрдэн" шашин соёлын төв дээр очтол нэг залуу лам Ганжуурын модон барын эхийг монгол хэл дээр гайхамшигтай тод, уран яруу дуржигнуулан уншиж байгааг хараад гайхах, бахдах, бас хөнгөн атаархах сэтгэл төрж билээ. Муу шавийгаа энэ зүгт бэлдэх юм байна даа гэж багшийн хувьд санаа сэдэл төрсөн.

За тэгээд өөрийн үзэж харсан, сонсож дуулсан Монгол соёлын холбогдол бүхий энэ мэт сонин хачныг хүүрнээд байвал дуусашгүй юм болж мэднэ.

"Зав сиймхий хайж том ажил бүтээх гэвэл залхуу зангийн шадар нөхөр байж мэдэхийг" энэ бичлэгийн эцэст дахин дурдсу.

Санал болгох

Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

УОК-ын гаргасан шийдвэрүүд том толгойтой албан тушуултнуудыг тойрч, жирийн иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс эдгээр иргэд өөрсдийнхөө төлөө бус бусдын төлөө жагсч байна.

4 өдрийн өмнө
Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ

21 өдрийн өмнө
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө

Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

2 сарын өмнө
Монголын хотуудад зэрэглэл, статус тогтоох асуудал

ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

3 сарын өмнө