TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 4

24
1 жилийн өмнө

17e15e9b-3320-4797-8659-c7068763530b,time-5-мэдээ-2018.04.04.jpg.jpg

2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1. Хүүхдийн мөнгийг 200 мянган хүүхдэд нэмж олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгохоор шийдвэрлэв. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-ээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүр хүүхдийн мөнгө авахаар боллоо. Энэ нь нийт хүүхдийн 80 хувийг хамарна гэсэн үг. [News.mn]

2. 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээг үзэглэлээ

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нийт 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурлаа.

Агаарын чанарыг сайжруулахад 130 сая ам.долларыг зарцуулах бөгөөд боловсролын салбарт хэрэгжих төслөөр 34 сургууль, цэцэрлэгийг өргөтгөн шинээр барих юм байна. [Ikon.mn]

3. Ч.Сайханбилэг АТГ, УЕПГ-т хандан захидал ирүүлжээ

Оюутолгойн гэрээн асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яаралтай Монголд дуудан байцаалт авах талаар АТГ-аас мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-ын дарга, мөн Улсын ерөнхий прокурорт хандан АНУ-аас захидал ирүүлжээ. Тэрбээр оргон зайлсан асуудал байхгүй, ирэх долоо хоногт Монголдоо ирнэ гэдгээ захидалдаа дурьджээ. [Time.mn]

4. Дугаарын хязгаарлалтын талаарх санал асуулгад 18 гаруй иргэн оролцожээ

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж, дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ныг хүртэл тэгш сондгойгоор зорчуулах талаар санал асуулга үргэлжилж байна. Санал асуулгыг албан ёсоор Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудас болон Ikon.mn, Zaluu.com, Gogo.mn, medee.mn сайтуудаар дамжуулан авч байна. Санал асуулгад одоогийн байдлаар 18784 иргэн оролцсон бөгөөд 61.7 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй хэмээн саналаа өгчээ. Санал асуулга энэ сарын 13-ний өдөр дуусна. [Time.mn]

5. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг чөлөөллөө

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ өнөөдөр хуралдаж тус компанийн Гүйцэтгэх захирлыг солих асуудлыг хэлэлцэв. Ингэснээр гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүний оронд Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг томиллоо. [Time.mn]

Санал болгох

TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 17

2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1 жилийн өмнө
TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 16

2018 оны дөрөвдүгээр сарын 16-ы өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1 жилийн өмнө
TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 12

2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1 жилийн өмнө
TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 11

2018 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр дотоодод болж өнгөрсөн онцлох 5 үйл явдлыг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1 жилийн өмнө