Хайртай хосууд өөрсдийгөө "бүтээдэг"

2018 оны 4 сарын 42018-04-04

Миний нэг танил ярьж сууснаа ханиа хараад "Энэ хүн миний хайраараа бүтээсэн олон жилийн "бүтээл" минь юм шүү дээ" гэж хайр шингэсэн харцаар харж, сэтгэл дүүрэн бахархалтайгаа ѳгүүлж билээ. Миний мэдэх олон гэр бүлүүдээс "Ёстой сайхан гэр бүл шүү" гэж сэтгэлдээ бахархан дуу алддаг цѳѳн гэр бүлүүд бие биенээ ѳѳрчилж, гэр бүлээ ѳѳрсдѳѳ босгосны сайн жишээ нь байдаг. Анх танилцахдаа хийсвэрээр тѳсѳѳлѳгдѳж байсан олон сайхан чанарууд нь бодсоноос нь ѳѳр мэт санагдахад залуус сэтгэл дотроо гайхан эргэлзэнэ. Дурласан харц олон зүйлийг хэт романтик мѳрѳѳдлѳѳр томруулан харагдуулдаг боловч, яг амьдрал дээрээ тэд эв энгийн зүйл гэдгийг бид анзаардаггүй юм л даа. Хэрвээ энэ мѳчид хэт романтик мѳрѳѳдлѳѳсѳѳ салж, бүх зүйлийг энгийнээр мэдэрч амжихгүй бол, бүх зүйл хов хоосон, хэт хуурамч мэт санагдаж эхлэх нь бий. Тэгээд л урам нь хугарч уурлаж бухимдана, гомдож муудалцана, ойлголцохгүй бол салж холдоно. Ѳѳрийгѳѳ угаасаа тѳгс тѳгѳлдѳр бус гэдгээ анзаарахгүй, хэт тѳгс тѳгѳлдѳр хүний эрэлд "хатаж", зѳвхѳн ѳѳрийн хүсэл бодол, болзлоо бусдад тулгаж шаарддагаас л бид энэ амьдралд алддаг юм даа.

Зѳвхѳн л хайртай болсноор бүх зүйл үлгэрийн мэт сайхан болдоггүй энэ амьдралд, хайртай хосууд бие биенээ бүтээх гэж маш их ухаан, тэвчээрийг гаргах хэрэгтэй болно. Гомдсондоо чангаар хашгирч хамгийн муу муухай үгсээр тургилмаар байвч, дургүйцсэндээ хаалгаа савж хаагаад гараад алхмаар байвч, "харж л байгаарай чамайг заавал чадна даа" хэмээн шаралхаж ямар нэгэн тэнэг зүйл хиймээр байвч, энэ бүхнийг чин сэтгэлийн хайр л зогсоодог. Яг тэр мѳчид зүрхний угт ёгхийтэл хатгуулан, гомдлын нулимсаа сад тавин асгаруулж байхад сэтгэл дотор нь "Арай үгүй байлгүй дээ" гэх эргэлзээ, "Хѳѳрхийгѳѳ арай ч хэтрүүлчих вүү дээ" гэсэн харуусалтай сүлэлдэн шуурч байдаг аж. Энэ шуургыг хайраараа аргамжиж тогтоон, багтарсан сэтгэлийг нь цээжиндээ наан тайвшруулж, мэгшсэн нулимсыг хуруугаараа арчин аргадаж, тэвдсэндээ чичрэх биеийг нь зѳѳлѳн илбэж тайтгаруулах үедээ тэд бие биенээ хамгийн сайнаар бүтээж байдаг.

Тэд ханийнхаа оймсыг нь угаан, хувцсыг нь индүүдэж, хоолыг нь амттайгаар бэлтгэж байхдаа мѳрѳѳдлийн ханхүүгээ, дэлгүүр хамтдаа хэсэн гоо сайхны бараа, гоёлын хувцсыг нь цуглуулж байхдаа үзэсгэлэнт гүнжээ бүтээж байдаг. "Хайрт минь намайг хар даа" гэж эрхлэх дуунд, "За ямар байна даа" гэж бардамнан хэлэх айзамд тэд бие биенээ сайхнаар урлаж байдаг. Урд урдаасаа харж суугаад учрыг хэлэлцэх, учирлан аргадах, ухааруулж ойлголцох бүрдээ бие биенийхээ сэтгэлд уусан шингэж байдаг. Ѳѳрийн хайртай хүнээ бусдын нүдээр бус зѳвхѳн ѳѳрийн нүдээр л хардаг, түүнийхээ зүрх сэтгэлийн шаналлыг зѳвхѳн чи л сонсож чаддаг, юу ч дуугарахгүй байлаа ч хэлэх үг, хийх үйлдлийг нь урьдчилаад мэдэрч байхдаа та нар бие биенээ бүтээснээ мэдэрдэг. Холдоод жаахан удахдаа бие биенээ санан уйтгарлаж, энэ амьдралд түүний орон зай ямар их болохыг мэдэрч байна гэдэг ямар гайхамшигтай гээч. Уулзахад сэтгэл нь дүүрээд л түүндээ баясан инээх гэдэг ямар сайхан гээч. Хамтдаа байхдаа аз жаргалыг жинхэнээр нь мэдэрч байна гэдэг ямар их завшаан гээч.

Г.Галбадрах

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө