Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

45
1 жилийн өмнө

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын долоодугаар ээлжийн цэргийн баг өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын бие бүрэлдэхүүн оролцож, энхийг сахиулагчдад амжилт хүссэн юм. 

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон энэ сайхан цаг хугацаанд эх орон, Зэвсэгт хүчнийхээ удирдлагын өгсөн үүргийн дагуу ажиллагааны газар орныг зорих гэж буй та бүхэндээ Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье. Монгол цэргийн ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг та бүхэн үлгэрлэн харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол Улсын төрийн далбааг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар алд цэнхэр хадаг мөнгөн аяганы хамт гардуулан өгч, амжилт хүссэн юм. 

Хурандаа О.Банди “Бид бүхэн эх орон, төр засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна. Цэргийн алба хаасан бүхий л хугацаа, ажиллагааны өмнөх сургалтын явцад олж авсан мэдлэг, дадлага, чадвартаа тулгуурлан үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхээс гадна нэгнээ гэсэн дэмээр хамтдаа хичээнэ гэдгээ үүгээр илтгэе” гэсэн юм. Үүний дараа энхийг сахиулагчид зам мөрөө даатган, хийморийн сан тавиулав.

 

 

Санал болгох

Махны үйлдвэрүүдийн 90 хувь нь махыг халдваргүйжүүлж, нян судлалын шинжилгээнд хамруулдаггүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

1 цагийн өмнө
Ипотекийн зээлд 3 мянга орчим иргэн хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгожээ.

1 цагийн өмнө
Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд шалгалт хийжээ.

3 цагийн өмнө