ОХУ оффшор бүстэй болно

29
1 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-аас хориг арга хэмжээ авсан Оросын компаниудад зориулан оффшор бүсүүдтэй адил татварын онцгой нөхцөлтэй хоёр бүс нутгийг бий болгоно гэж амлалаа.

Энэхүү шинэ зохицуулалт нь металлурги, эрчим хүчний салбар болон зэвсэгт хүчний худалдааны бүтээгдэхүүнүүдэд хамааралтай байна хэмээн дэд сайдуудтай уулзах үеэрээ тэр хэлжээ.  Энэ төлөвлөгөө нь удаан хугацааны туршид яригдаж байсан боловч АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь энэ асуудлыг эргэн харахад хүргэсэн байна. Шинэ татварын орчинг бүрдүүлэх хуулийн төсөл бэлэн болж байгаа бөгөөд удахгүй батлагдах аж. Дээрх хоёр бүсийн нэг нь Калининград мужийн Преголя голын сав нутагт 10 орчим км газар нутгийг эзлэх Октябрьский арал байх бол нөгөө нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ 4 дүгээр сарын 6-ны өдөр хориг арга хэмжээг зарласнаас хойш Оросын олон бизнес эрхлэгчид их хэмжээний мөнгөний алдагдалд орсон бөгөөд рублийн ханш унасан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын удирдлагууд иргэдийг дээрх хоёр бүс нутаг руу татваргүй, хялбараар өөрсдийн хөрөнгийг татах орчныг бүрдүүлнэ гэжээ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр компаниуд гадаадаас олсон орлогоо татваргүйгээр Орос руу татах боломжтой бөгөөд дээрх бүс нутгийн оршин суугчид нь олон улсын бизнесийн компани гэх статус авах боломжтой хэмээжээ. Энэхүү статус нь аливаа компанийг өөрийн удирлага болон бусад мэдээллүүдийг ил болголгүйгээр нэг өдрийн дотор шууд бүртгүүлэх боломжтой болгоно гэсэн үг юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон гүйлгээнүүд уян хатан хууль, тогтоомжуудаар зохицуулагдана. Мөн оршин суугчид нь зөвхөн оросын газар нутагт олсон орлогоосоо татвар төлөх аж.

Эх сурвалж

Санал болгох

Манай энхийг сахиулагчид Конго Улсын бага сургуулийг засварлажээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын мотобуудлагын батальоны 8 дугаар ээлжийн баг бүрэлдэхүүн Кумагон бага сургуулийн засварыг дотоод нөөц бололцоог ашиглан хийжээ.

20 цагийн өмнө
Германд гуравдагч хүйсийг хуульчиллаа

Өнгөрсөн 12 сарын сүүлээр батлагдсан хууль Германд хэрэгжиж эхэлснээр гуравдагч хүйсийг хуульчлан зөвшөөрч байна.

6 сарын өмнө
Хятадын авилгатай тэмцэх байгууллага 4997 хүнийг гадаадаас авч иржээ

Ши Жиньпиний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын гол хэсэг нь Авилгын эсрэг тэмцэл байсан.

6 сарын өмнө
Ким Чен Ун Хятадад айлчилж байна

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна.

6 сарын өмнө