”Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

74
1
1 жилийн өмнө

үрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны  хооронд зохион байгуулагдсан  "Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.

 Мөнхбатын Ану нь "Монгол оюун" 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авъяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

"Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээний тэргүүн байранд орж Дэлхийн миссийн титмийг хүртсэн М.Ану нь өмнө нь  олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Тухайлбал 2016 оны  наймдугаар сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцжээ. Мөн тус оны аравдугаар сард Английн элчин сайдын яамнаас  «Олон улсын хүүхдийн модель» гэсэн  сертфикат авч байжээ. 

Бяцхан мисс маань загварын ертөнцөд хүч үзэж байгаагаас гадна дуулах авьяастай гэнэ. Тун удахгүй дууны шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд тус цомгийнхоо тавдахь уран бүтээл дээр ажиллаж гэнэ.

 

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

23 өдрийн өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө