Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

ХБНГУ-ын БХЯ-ны төлөөлөгчид 311 дүгээр ангид зочиллоо

2018 оны 4 сарын 202018-04-20

Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яам хоорондын 13 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. Зөвлөлдөх уулзалтад оролцох ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочиллоо. ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны Аюулгүй байдлын бодлогын газрын орлогч дарга, хурандаа Аксель Ристау тэргүүтэй төлөөлөгчид ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-ийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Германы Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, хэрэглэж буй техник хэрэгслийн талаар мэдээлэл авсан юм. Төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажилласаны дараа малчин айлд зочилж, монгол зан заншил, нүүдэлчин ахуйтай танилцсан. БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа О.Ариунаа, БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Самдангэлэг нар төлөөлөгчдийн хамт ажиллалаа.

Санал болгох

Ням гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

2 өдрийн өмнө
Баянмонгол хорооллын 416-р байрнаас коронавирус илэрч хамгаалалтад авчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 416-р байрны гуравдугаар орцонд халдвар илэрч хамгаалалтад авчээ. 

2 өдрийн өмнө
НЭМҮТ: Агааржуулалтын системээр халдвар тархсан байж магадгүй

Урьдчилсан дүгнэлтээр, 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна.

2 өдрийн өмнө
Тусгай үүргийн онгоц БНСУ руу хөөрлөө

Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ. 

2 өдрийн өмнө