Ахлах тогоочийн заавраар: Тахианы махан зайдастай паста

fdda0510-8c13-49c2-80e3-3f02c08850fd,ахлах тогоочийн заавраар 2018 1 Жагаа Балжидмаа.jpg.jpg

"Ахлах тогоочийн заавраар" шоуны хоёрдугаар цувралын эхний дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт:

Хөх баг - Ахлах тогооч С.Батмөнх, улс төрч Б.Жаргалсайхан,

Улаан баг - Ахлах тогооч Г.Тэнгис, загвар өмсөгч Ю.Балжидмаа нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "тахианы махан зайдастай паста" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг үзэх:


Хоолны жор: Тахианы махан зайдастай паста

b8c1b53d-0b22-4d36-b9ba-0fae135c34b0,ахлах-тогоочийн-заавраар-2018-1-Жагаа-Балжидмаа-хоолны-зураг.jpg.jpg


Орц

200гр нимгэн хэрчсэн мөөг

300мл сүүн крем

2 хумс жижиглэн хэрчсэн сармис

2 халбага оливийн тос

1 жижиг сонгино, жижиглэн хэрчинэ

1 халбага орегано

200 гр жижиглэн үрсэн пармезан бяслаг

500гр утаж болгосон тахианы зайдас

5 хэрчим гахайн давсалсан мах(бекон)


Тахианы махан зайдас бэлтгэх

Орц

3 хумс сармис

1 а.х оливийн тос

1.2 кг тахианы мах

10 хэрчим фита бяслаг

1/4 аяга жижиглэж хэрчсэн finely

2 цайны халбага жижиглэж хэрчсэн яншуй

2 халбага давс

1 халбага хар перец

2 х.халбага цагаан дарсны цуу

2 х.х нимбэгний шүүс

Гахайн өлөн гэдэс

Бага зэрэг ус

Бэлтгэх арга:

Тахианы махаа жижиглэн нарийн шүүртэй махны машинд машиндана. 1 удаа машиндсан махан дээрээ амтлагч, ногоонуудаа хийгээд машиндаа зайдасны хошуу хийгээд хошуундаа гахайн өлөн гэдэсээ угтан тултал хийгээд бэлтгэсэн махаа машиндаж эхэлнэ. Зайдас дундаа хийгүй шахагдаж орох ёстой. Бэлэн болсон зайдасыг уртын хэмжээг өөрөө тохируулан боож бэлэн болгоно. Хайруулын таваг, шарах шүүгээ эсвэл утаж болгоно.


Гоймонгийн орц:

Гурил 300гр

Өндөг 1ш

Оливийн тос 2х/х

Давс

Элсэн чихэр

Трагон 1ц/х


Хийх технологи ажиллагаа:

1. Пастаныхаа зуурмагийг зуураад сайтар амраагаад элдэж гоймон бэлэн болгоно. Дастай буцалж буй усанд 5 мин орчим буцалгаад шүүж авна.

2. Халаасан хайруулын тавганд оливийн тос хийж халаагаад хэрчсэн зайдас хийн хүрэн бор өнгөтэй болтол хуурна.

3. Мөөг, сармис, сонгино нэмэн дахин 2 мин хуурна.

4. Дээр нь крем, бяслаг, давс, перец, орегано хийж зөөлөн галаар хуурна. Буцалгаж болохгүй

5. Паста хийнэ зөөлөн галаар 2 мин орчим хуурна.

6. Таваглаад дээр нь үрсэн пармезан бяслан цацаад, сармистай талхны хамт олгоно.


Өмнөх дугаарууд болон хоолны жоруудыг энд-ээс үзнэ үү. 

Санал болгох

Ахлах тогоочийн заавраар: Нарийн боов

Саванд ус, цөцгийн тос, давс хийж буцалгана. Савтай шингэнийг галаас түр холдуулж, гурил нэмж нэгэн жигд бие бүтэцтэй болтол нь модон хутгуураар хурдан хүчтэй хутгана.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Г.Оюунцэцэг VS Э.Сэлэнгэ

Гурилыг шигшиж бэлдэнэ. Орц найрлагын дагуу уусмал бэлтгээд шигшсэн гурилаар зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа дулаан газар болон босголтын шүүгээнд амрааж хөөлгөнө.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Шарсан төмстэй, бүрж шарсан загас

Сонгож авсан загасанд анхны боловсруулалт хийж цул мах гаргаж авна.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Цацагт хяруулын махан ороомог

Цацагт хяруулын маханд анхны боловсруулалт хийнэ. Шулж авсан цээжны махны гадна шүүсийг цаасан болон даавуун алчуураар шингээж авна.

1 жилийн өмнө