Карлос Тевез “Интер”-т тоглохоор боллоо

Спорт / Admin
2012 оны 01 сарын 05
Аргентиний шигшээ, Английн “Манчестер сити” клубийн довтлогч Карлос Тевез багаа орхих тухай Премьер лиг эхэлснээс хойш яригдсан билээ.
Тэгвэл “Миррор” сонинд бичсэнээр аргентин довтлогч Италийн “АС Милан” клубийн саналаас татгалзаж, “Интер” клубийг сонгосон байна.

Милан хотын “Интер” клубийн техникийн албаны дарга Марко Бранкагийн ярьснаар тэрбээр орон нутгийн цагаар өнөөдөр өглөө “Манчестер сити” клубийн удирдлагуудтай уулзаж, тоглогч худалдаж авах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Марко Бранкагийн ярьснаар Италийн клуб Карлос Тевезийг 22 сая фунтээр багтаа элсүүлсэн байна. Гэвч “Интер” аргентин довтлогчид хэр хэмжээний цалин өгөхөө техникийн албаны дарга ярихаас татгалзав.

Тэдний өмнө “Манчестер сити”-гийн довтлогчийг “АС Милан” клуб зээлээр тоглуулах бодолтой байсан юм. Гэвч энэ нь хэтэрхий их зардалтай байгаа Английн баян клубийн удирдлагуудад болон Карлос Тевезид таалагдаагүй аж.

Т.Арьяа