УИХ-ын гишүүн С.Баярцогт Сүхбаатарын одон хүртэв

Улс төр / Admin
2012 оны 07 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн одон, медаль хүртээлээ.

Сүхбаатарын одонгоор 


УИХ-ын гишүүн С.Баярцогт

УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

Сангийн яамны ахмад ажилтан Ө.Банди

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Отгонтэнгэр” цайны газрын ахлах тогооч З.Дэлгэрмаа

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

Сонгинохайрхан дүүргийн  XVIII хорооны иргэн, ахмад дайчин С.Дашдорж

“Алтан гадас” одонгоор

"Сонгинохайрхан" эрүүл мэндийн нэгдлийн ахлах сувилагч Л.Баясгалан

Нийслэлийн гуравдугаар сургуулийн сургалтын менежер Б.Уранбилэг

“Хар чонот” ХХК-ийн цахилгаанчин Д.Даваа

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн  дулааны оруулгын слесарь Ц.Галтмаа

Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн сувилагч Б.Оюунбилэг

Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа

Стратеги  судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат

Хөдөлмөрийн хүндэт медалиар

Архивын ерөнхий газрын  нийтлэг үйлчилгээний хэсгийн үйлчлэгч Ц.Эрдэнэчимэг

“Хүмүүн тус” эмнэлгийн сонсголын их эмч Б.Энхгэрэл

Зэвсэгт хүчний  011 дүгээр ангийн нярав Д.Оюунгэрэл

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн  шил угаагч Ш.Санаа-Амгалан

“Монголын цахилгаан холбоо”  ХК-ийн кассчин С.Цэцэгмаа

“Автобус-3” ХХК-ийн кондуктар Ц.Бүжин нарыг тус тус шагнав.

Ерөнхийлөгч шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ой тохиосон Үндэсний их баяр наадмаараа Монгол төрийнхөө шагналыг хүртэж байгаа нийт  иргэддээ болон наадамчин олондоо баярын мэнд хүргэе.

Мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн онго их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө энэ танхимд салбар салбартаа хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилаараа түмэндээ хүндлэгдсэн олон сайхан алдартан өнөөдөр шагнал гардаж авлаа.

Ахмад багш, дуучин, гэрэл зурагчин, малчин, зохиолч, сэтгүүлч, тамирчин, хуульч, найруулагч, тогооч, ахмад дайчин, сувилагч, цахилгаанчин, слесарь, үйлчлэгч, шил угаагч, кассчин, кондуктор гээд ажил хөдөлмөрийн талбарт хүн зоныхоо дунд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа манай улсын эгэл жирийн иргэд энэ удаа эрхэм шагналын эзэд боллоо” гэсэн юм.