УБ- Өлгий - Өскемен чиглэлийн нислэг эхэллээ

Нийгэм / Admin
2013 оны 06 сарын 21
Өнөөдрөөс Улаанбаатар-Өлгий-Өскемен–Өлгий-Улаанбаатар чиглэлд “Аэромонголия” компанийн JU 8250 маркийн  онгоц долоо хоногт нэг удаа  нислэг үйлдэж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаа  Өлгий нисэх буудалд болж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ССАЖ-ын  сайд Ц.Оюунгэрэл, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен, МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын орлогч С.Энх-Амгалан, “Аэромонголия” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар нарын хүмүүс оролцлоо.


Энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлагууд  “Улаанбаатар - Өлгий - Өскемен – Өлгий - Улаанбаатар чиглэлд  шинээр нислэг нэмэгдэж байгаа нь өлгийчүүдийн хувьд баяртай сайхан үйл явдал боллоо. Жил найман сар завсарласан эл нислэгийг нээхэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ЗТЯ, Казахстан улсын ЭСЯ болон аймгийн иргэдийн оролцоо чухал байсан” гэдгийг онцоллоо.



Т.Жанна