“Талын манлайлагч” сургалт болно

Нийгэм / Admin
2013 оны 09 сарын 16
Монгол Улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багуудын “Талын манлайлагч” хамтарсан сургалт, дадлага энэ сарын 16-наас 23-ны хооронд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд явагдаж байна. Тус сургалт “Гамшгийн бүс дэх хойшлуулшгүй авран хамгаалах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь" сэдвийн дор зохион байгуулагдах юм. Гамшиг ослын үед хоёр орны Зэвсэгт хүчний анги, салбарууд авран туслах ажиллагаа явуулах чиглэлээр харилцан туршлага солилцоход тус сургуулийн зорилго оршиж байна. Сургуульд нийт хоёр орны 400 гаруй цэргийн алба хаагчид оролцох бөгөөд БНХАУ-ын бие бүрэлдэхүүний эхний ээлж өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн.

Б.Бат