ВИДЕО: Х.Тэмүүжин: Офшор данстай гэж буруутгах нь зохимжгүй

Видео / Admin
2016 оны 05 сарын 11

Нэр бүхий улстөрч, бизнесмэнүүдийн офшор данс илэрч олны анхааралд өртөөд байгаа. “Panama Papers”-ийн гэх эдгээр материалд Монголын 47 иргэний нэр тодроод байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 

Тэрбээр, “Офшор данс бол бизнес эрхэлдэг, баялаг бүтээдэг хүмүүсийн хувьд сонгож болох сонголт. Яагаад гэвэл хамгийн таатай, мөнгөтэй байгаа газар л баялаг бүтээгчид зээл авч бизнесээ явуулдаг. Тиймээс офшор данстай гэдгээр нь буруутгах нь зохимжгүй. Харин ч Төрийн хэт өндөр татвар, дарамтаас зугтаж байгаа хэрэг" гэсэн юм. 

Т.Бэх