9.3 тэрбум

Нийтлэл / Д Энхболдбаатар
2016 оны 03 сарын 18

Зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Тун богино хугацаа үлдлээ. Аймаг, нийслэлийн хурлуудынхыг тооцолгүйгээр, зөвхөн УИХ-ын сонгуулийн хүрээнд бид ямар хэмжээний хөрөнгөөр “найрлах”-ыг энэ жил Үндэсний Аудитын газар тогтоосон. 2012 онд энэ зардлыг Сонгуулийн ерөнхий хороо баталж байсан юм.

Дөрвөн жилийн өмнөх зардлыг тухайн үед хэтэрхий их хөрөнгө үрэлгэн зарцуулах гэлээ хэмээн олон нийт шүүмжилж байсан. Аргагүй шүү дээ, тухайн үед нам, эвсэл нэг бүрийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 9063.7 сая буюу 9 тэрбум 64 сая төгрөг байлаа. Ганцхан намаас гарах зардал нь шүү дээ. Тэгээд үүнийг сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн тоогоор үржүүлж тооцох ёстой.

2012 он бол эдийн засгийн өндөр өсөлт саарч амжаагүй байсан үе. 2011 онд манай улсын эдийн засгийн өсөлт дэлхийд толгой цохиж, 17 хувьтай гарч байсныг хүн бүр санаж байгаа. Өмнөд хөршийнх маань 10 хүрээгүй шүү дээ. Тийм үед л өндөр санагдаж байсан сонгуулийн зардлыг өнөөдөр яг хэвээр нь,тэр бүү хэл ялимгүй өсгөж баталсан нь харин дэндүү үрэлгэн гэж хэлж болохоор байгаа юм.

Аудитын газрын мэдээлж байгаагаар, нам, эвсэл нэг бүрийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ энэ жил 3.4 их найд төгрөг. Ийм тоо мэдээллийн хэрэгслүүдээр дүв дүүрэн цацагдсан. Гэтэл энэ дүн бол зөвхөн нам, эвслүүдийн төв аппаратын зардлын хэмжээ юм байна. Цаана нь тойрог бүрт нэр дэвшигчдийн зарцуулах зардао тус тусдаа төлөвлөгдсөн байгаа юм.

2012 онд СЕХ зардлын дээд хэмжээг тогтоохдоо, нэр дэвшигчдийн тойргууд дээр зарцуулах зардлыг тус бүрт ньь гаргаад, үүнийхээ нийлбэрээр дээд хэмжээг тогтоож байж. Нийтдээ 9309.0 сая төгрөг болж байсан байна. Харин энэ жилийн дээд хэмжээнүүдийг нам, эвслийн төв аппаратуудыг нэг тусад нь, тойргуудынхыг тус тусад нь гаргаад, мэдээлэхдээ зөвхөн төв аппаратынхыг ярихлаар дээд хэмжээ ердөө 3.4 их наяд болчихсон юм шиг харагдаж буй. Өмнөх сонгуулийн үед тооцож байсан яг тэр аргачлалаар бодож үзвэл энэ жилийн сонгуулийн зардал 9309.0 сая буюу 9 тэрбум 309 сая төгрөг болж байгаа юм.

Энгийн логикоор, энэ жил сонгогчдын тоо дөрвөн жилийн өмнөхөөс олширсон байгаа. Тэгэхээр зардал өсөх нь мэдээжийн хэрэг гэж уншигч та “өмөөрч” магадгүй. Тэгвэл эдийн засгийн хөөсрөл, үнийн хөөрөгдөл багасчихсан, инфляцийн түвшин 2.0 хувиас ч доогуур байгааг бодолцвол 2012 оныхоос хэд нугалсан өндөр зардал ч байж мэдэх юм. Энэ өндөр зардлыг сонгуульд оролцох нийт нам, эвслүүдийн болон нэгж тойрогт нэр дэвших хүмүүсийн тоогоор үржүүлвэл яаж данайхыг ярих ч юм биш.

2012 оны УИХ-ын сонгуульд улстөрийн 11 нам, 2 эвсэл оролцсон бөгөөд 26 бие даагчтайгаа нийлээд нийт 570 нэр дэвшигч өрсөлджээ. Энэ жил ч мөн өдий дайны оролцогчид сонгуульд өрсөлдөнө гэж тооцвол бид бараг л улсын төсвийн орлогынхоо дөрөвний нэгтэй ( ¼) тэнцэх хөрөнгөөр сонгуульдана. Ямар вэ дээ?

УИХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ

2012

(сая төгрөгөөр)

Тойргийн дугаар, түүний нутаг дэвсгэр, тойргийн төв

2016

(сая төгрөгөөр)

284.4

1. Архангай. Эрдэнэбулган сум

181.0

219.9

2. Баян-Өлгий. Өлгий сум

173.0

236.3

3. Баянхонгор. Банхонгор сум

187.0

176.5

4. Булган аймаг. Булган сум

199.0

189.4

5. Говь-Алтай. Есөнбулаг сум

223.0

220.5

6. Дорноговь. Говьсүмбэр. Сайншанд сум

247.0

230.0

7. Дорнод. Хэрлэн

184.0

154.8

8. Дундговь. Сайнцагаан сум

190.0

205.6

9. Завхан. Улиастай сум

172.0

287.9

10. Өвөрхангай. Арвайхээр сум

197.0

192.8

11. Өмнөговь. Даланзадгад сум

246.0

177.1

12. Сүхбаатар. Баруун-Урт сум

206.0

273.3

13. Сэлэнгэ. Сүхбаатар сум

186.0

250.9

14. Төв. Зуунмод сум

187.0

209.0

15. Увс. Улаангом сум

171.0

211.3

16. Ховд. Жаргалант сум

174.0

324.8

17. Хөвсгөл. Мөрөн сум

214.0

205.8

18. Хэнтий. Хэрлэн сум

176.0

252.9

19. Дархан-Уул. Дархан сум

208.0

249.5

20. Орхон. Баян-Өндөр сум

206.0

577.2

21. Улаанбаатар. Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг

329.0

1133.8

22. Улаанбаатар. Баянзүрх, Налайх дүүрэг

378.0

511.5

23. Улаанбаатар. Сүхбаатар дүүрэг

286.0

610.6

24. Улаанбаатар. Чингэлтэй дүүрэг

302.0

679.7

25. Улаанбаатар. Баянгол дүүрэг

346.0

998.2

26. Улаанбаатар. Сонгинохайрхан дүүрэг

341.0

0

Нам, эвсэл (Төв аппарат)

3400.0

9063.7

Нийт

9309.0