Далай лам X Богдыг тодруулахаар маргааш ирнэ

Нийгэм / Admin
2016 оны 11 сарын 17

Монголын Бурхан шашины шинэ төвөөс Далай лам Монголд айлчлах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл байна. Тус төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж, “Тэрбээр 14-р Далай лам манай улсын дотоод хэрэгт оролцож 20-иод хутагт хувилгаадыг тодруулсан. Одоо X Богдыг тодруулах гэж байна.  

Далай лам маргааш Японоос ирэх бөгөөд Их тэнгэрт байрлаж, Соёлын төв өргөө, Бөхийн өргөөнд сүсэгтнүүдтэй уулзаж, хамгийн гол нь X Богдыг тодруулах зан үйлийг хийх гэнэ. 

Мөн Хамба З.Санждорж Сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалын тухай ярилаа. М.Даваажаргал нь Монголын Сүсэгтнүүдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалтай. Харин З.Санждорж хамбын хэлж буйгаар Монголын сүсэгтнүүдийг Япон иргэншилтэй хүн төлөөлж болохгүй гэж ярив. 

Ингээд З.Санждоржийн хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэе. 

-Хоёр хөрш зөвшөөрөхгүй байхад Далай ламыг Монголд залах гэж байгаа нь харамсалтай.

-Шүгдэн бол монголчуудын зөрчил биш, Далай ламын өөрийнх нь зөрчил. 

-Далай багш "Шүгдэн шүтдэг хүн бол миний шавь биш" гэж хэлээд монгол лам нарыг хоёр хуваасан.

-Монгол лам бол нохойноос дор, Төвд лам бол бурхан болчихоод байна.

-Далай лам Их тэнгэрт байрлана гэдэг чинь хэн түүнийг урьсан нь тодорхой. 

-Би бол лам хүн, Далай ламыг эсэргүүцэж жагсаал хийхгүй. 

-Манайд лам ирснээр ямар хөрөнгө мөнгө орж ирэх юм.

-Цаг үеэ олоогүй айлчлал. Маргаашнаас -47 хэм хүртэл хүйтэрнэ. Зуны дулаан цагт ирж болоогүй юм уу. 

-Би олон удаа хэлмэгдсэн. Тагнуулынхан байнга намайг шалгадаг, одоо ч миний утсыг чагнаж байгаа.

Т.Бэх