Тусгай үйлчлүүлэгчдэд зориулсан суудал эзэддээ хүрэлцдэггүй

Видео / Admin
2017 оны 03 сарын 17

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд ухаалаг системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ нийтийн тээвэрт шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй байна. Тухайлбал, тусгай үйлчлүүлэгчдэд зориулагдсан үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. 

Магадгүй та автобусаар зорчихдоо анзаарсан бол шар гадаргуутай хоёр суудал байдаг. Энэ бол ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн хүмүүст зориулсан суудал юм. Хаанаа ч хүрэлцдэггүй гэх энэ суудлыг нэмэгдүүлэх талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас ажиллаж байгаа талаар мэдээлэл байна. 

Эх сурвалж: NTV "Үндэсний мэдээ" хөтөлбөр