Б.Эрдэнэ: Хар тамхины донтолт, бүх төрлийн харшил, хордлогыг хялбар эмчилж болно

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 04 сарын 12

Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь асуудал болж байгаа билээ. Дэлхий дахинд “Цагаан тахал” хэмээн нэрлэгдэж буй хар тамхины хэрэглээ, хар тамхины донтолтын талаар “Үндэсний мэдээ” сувалжиллаа.

“Хар тамхины донтолтыг эмчлэх боломж бий” гэдгийг Төрийн шагналт эмч Б.Эрдэнэ ярьж байна.

Тэрбээр, “Хар тамхи, бүх төрлийн хордлогыг эмчилдэг эрт дэлгэрсэн арга бий. Энэ яадаг вэ гэхээр цусанд орсон хорыг биеэс ялгаж авдаг эмчилгээ байгаа юм. Хар тамхи гээд телевизээр байнга ярьж байна. Үүний эмчилгээг хийж болно шд. Зөвхөн хар тамхи ч биш, архины хордлого, үе мөч, элэг, цөсний өвчин зэргийг ч эмчилж болно. Эмчилгээг хийхдээ хүний цусны 10 хувийг авчихаж байгаа юм. 10 хувь гэдэг чинь 700 грамм цус л байх юм. Цус авсны хуралдуулагч гэж нэрлэдэг тусгай аппаратаар цэвэр бохирыг нь ялгачихна. Тэгээд бохир цусыг нь ялгаад, асгаад, цэвэр цусыг нь буцаагаад хийчихдэг. Энэ бол өөрийнх нь цусаар өөрийг нь эмчилж байгаа хэрэг юм. Хажуугаар нь олон өвчнийг оношилно. Сахартай байна уу, үе мөчний өвчтэй байна уу, их хэмжээний өвчин намдаах эм хэрэглэж байсан уу гэдэг нь гараад ирнэ” гэв.

Хуралдуулагч хэмээх багаж нь маш хүчтэй эргэх байдлаар ажилладаг бөгөөд нэг минутад 6000 эргэдэг байна. Ингээд уураг, цусны элемент, зэрэг нь доошоо тунадаг аж. Харин дээд хэсэгт нь хүний цусанд хэрэггүй бохирдсон шингэн, цусны сийвэнгийн үлдэгдэл зэрэг нь хөвж гарч ирдэг байна. 

Энэ эмчилгээг хийлгэвэл хар тамхи татдаг хүн дахин татахгүй бөгөөд хар тамхи хэрэглэх донг үүсгэж байгаа бохирын биетийг устгаж байгаа гэсэн үг аж.