Ц.Цэдэв: Ажлыг насаар биш арга барил, туршлагаар хийдэг

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 04 сарын 18

Ажил олгогчид залуу хүмүүсийг ажлын туршлагагүй гэсэн шалтгаанаар ажилд авдаггүй хандлага манай хөдөлмөрийн харилцаанд байнга  тулгардаг. Нөгөө талдаа 35-аас дээш настай бол нас заагаад ажилд авдаггүй. “Үндэсний мэдээ” мэдээллийн хөтөлбөр энэ талаар сурвалжиллаа. 

Иргэн Ц.Цэдэв хоёр сарын өмнө ажилгүй болсон ч ажил идэвхтэй хайсаар байгаа нэгэн. Харин түүний очсон газар болгон нас зааж, ажилд авдаггүй талаар ний нуугүй ярьж байна.

Нас харна, шүд бүтэн байна уу гэж харна.

Тэрбээр, “Нас заана гэдэг бол Үндсэн хууль зөрчигдөөд байгаа юм. 35-аас дээш бол баргийн ажилд тэнцэхгүй. 45 хүртэлх настай бол харуул хамгаалалтын газар ажилд орвол их юм. Нас харна, шүд бүтэн байна уу гэж харна.Хүн ер нь ажлыг насаар хийхгүй шд. Хүнд өөрийн гэсэн ажлын туршлага, арга барилаар хийдэг. Бидний насны хүмүүс бол ямар ч ажлыг хийх бүрэн боломжтой шүү дээ” хэмээн ярив.   

Эх сурвалж: NTV телевиз, "Үндэсний мэдээ" хөтөлбөр