Фэйсбүүк хоёр тэрбум хэрэглэгчтэй боллоо

Технологи / Admin
2017 оны 05 сарын 04

 

Нийгмийн сүлжээний хамгийн том төлөөлө Фэйсбүүк компани энэ сард хоёр тэрбум дахь хэрэглэгчээ өлгийдөн авчээ. Тус компани одоогоор дэлхий дээрх хамгийн хүчирхэг олон нийтийн сүлжээ бөгөөд энэ сарын эхний улиралд 3.1 тэрбум ам.долларын цэвэр ашиг хүртжээ.

Компани олон тэрбум хэрэглэгчтэй болохын хэрээр аюулгүй байдал, худал мэдээлэл, хуурамч хаяг, бусдыг сөрөг зүйлд уриалан дуудах хуудас зэргийг цэгцлэх ажлыг эрчимжүүлсэн байна.

Фэйсбүүк бол технологийн зах зээлд гар утасны борлуулалт хийлгүйгээр энэ салбарт тэргүүлж чадсан цорын ганц компани бөгөөд сар бүр 80 саяаас 1.94 тэрбум хэрэглэгч тогтмол ашигладаг асар том сүлжээ болж өргөжжээ. Фэйсбүүкт дэлхийн хүн амын гуравны нэг нь тогтмол нэвтэрдэг гэсэн судалгаа гарсан байна.

Т.Бат