Ардчилсан намын шинэчлэл: Залуусын үзэл бодол

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2016 оны 12 сарын 27

Синдикат Ток нэвтрүүлэг. Дугаар №5

В.ГАНЗОРИГ: Сайн байцгаана уу? Манай урилгыг хүлээнавч хүрэлцэн ирсэн Ардчилсан намын залуухан, халуухан гишүүд та бүхэнд баярлалаа! Өнөөдрийн манай дугаартулс төр судлаач О.Чулуунбилэг, эдийн засагч Ч.Отгочулуу, АН-ын ҮЗХ-ны гишүүн Ц.Туваан, АН-ын гишүүн М.Чимэддорж нар оролцож байна. Энэ удаагийн сэдэв бол Ардчилсан Намын шинэчлэл.Та бүхний хувьд шинэчлэгдэх шалтгаан болон үндэслэлийг юу гэж харж байна вэ?

М.ЧИМЭДДОРЖ: Ардчилсан нам өнөөдрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн системд оршин тогтнохын тулд зайлшгүй өөрчлөгдөх ёстой болсон. Өөрчлөлт гэдгийг нь аваад үзвэл нэгдүгээрт, энэ намын үзэл баримтлал, үнэт зүйл гэдэг юм байсан уу? Байгаа бол тэр нь хэр итгэл үнэмшилтэй, дэмжигчидийнх амьдралд хэр нөлөөтэй юм. Хоёрдугаарт тэр итгэл үнэмшлийг нь  тээж явдаг хүмүүс байна уу? Ялангуяа намаа төлөөлөн төрийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүст? гэх мэт  асуултад хариулах хэрэгтэй болж байна. 

Мөн улс төрийн нам бол төрийн эрх авах туйлын ганц зорилготой институт биш. Энэ бол нийгэмд байгаа тодорхой үнэт зүйлтэй хүмүүсийн төлөөлөл. Тэгэхээр улс төрийн намын хамгийн гол нэг шинж бол тэр итгэл үнэмшлийг хамгийн сайн төлөөлөх хүмүүсийг гаргаж ирж чаддаг платформ байх естой. Энэ шинж Ардчилсан намд өнөөдөр байхгүй болчихсон. Шинэчлэл өөрт нь ашиггүй бүлэг нам дотор байгаа. Хаалттай системд оршин тогтнож байсан хүмүүсийн системийг либералчлахаар өөрсдийнх нь боломжууд буурах гээд байгаа тул эсэргүүцэж байгаа л даа. 

Ц.ТУВААН: Нам гэдэг бол мэдээж үзэл бодлоор нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл. Хэн ч албадахгүй. Миний хувьд шинэчлэлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл намын үнэлгээ сонгуулиар л хэмжигддэг. Хамгийн том шалтгаан энэ болов уу. Хоёрдугаарт нам бол хүмүүсийн бөөгнөрөл. Гэр бүл гэж үзвэл эмээ, өвөө, үр хүүхэд, хамаатан садан бүгдээрээ байдаг. Тиймээс би шинэчлэлийг  хувь хүн талаас нь, физиологи, биологийн хувиар нь харахыг дэмжихгүй байгаа. Энэ шинэчлэл бол үзэл санааных байх ёстой.

...

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

...

...