Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Хүн гүрний түүхээс...

Нийтлэл / Цэнд-Аюуш Батмөнх
2016 оны 12 сарын 27

Би хүн Чи хүн
Бид цөмөөрөө хүн
Хүн нэрээрээ овоглосон
Хүн гүрний үр сад

Хүрлийн үеэс улбаатай
Хүнүй Хануй голтой
Хүн Хан эцэгтэй
Хөх Монголын үр сад

Европ дахь Хүн гүрний нэгэн удирдагч нь Аттила хааны хүү Чингис (468-469) нэртэй байжээ. Бас Мугэл нэртэй (528-530) хаан Хүн гүрнийг залгамжилж байжээ

Европийн түүхэн бичигт манай эриний 544 онд хүн хэлээр ном гарсан, хүн хэлээр дуу дуулж байсан мэдээ байна.

Хятадын Күнзийн (МЭӨ 551-479) сургаалыг шүүмжилдэг нэгэн гүн ухаантны талаар хятадын сурвалжид цухас дурджээ. Нэр нь Мо Ду (Мо Цу). Модун хаан, гүн ухаантан Мо Ду холбоотой байж болох талтай.
Европд нүүдэллэн очиж Ромын эзэнт гүрнийг унагасан Европийн Хүн нар болоод Аттила хааны (405-453) эзэнт гүрний газар нутаг Азийн тал нутгаас Герман, Хар далайгаас Балтийн тэнгисээр хиллэн байжээ.

Ромын эзэнт гүрнийг сүр хүчээр далайлган 2000кг алт татварт авч, жил болгон 687кг алт татварт авч байжээ.

1687 онд Исаак Нюьтон дэлхийн шинжлэх ухааныг орвонгоор нь эргүүлсэн алдарт номоо гаргасан нэгэн цаг дор Өндөр Гэгээн Занабазар 1686 онд гал бар жил Соёмбо үсгээ бүтээжээ. Басхүү дэлхийн шинжлэх ухаанд оюун билгээрээ тодорсон Мянгат эрдэмтэн (1685-1770) энэ цаг дор Монгол оронд төржээ.

Бид өвөг дээдсээ Модон шанюу, Батцагаан, Тэмүүжин буюу Төмөрчин гэж яаж дуудаж зүрхэлнэм билээ. 

Чавхдаст морин хуурын янцгаан үүрсэх аялгуу
Чанадын чанадаас эгшиглэн хоёр мянганд саараагүй
Чадалт гүрэн Хүннүгийн садран бүлэгнэх цус
Чингис хааны удам хорин гуравдаа тасраагүй
Чингис-тэнгис, тэнгис-цалгис, цангис-хангис

Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Хүн гүрний түүхээс 

МЭӨ 827 онд Хятадууд нүүдэлчин аймгийг нутгаасаа хөөн зайлуулсан гэж Дэлхийн түүхэн хураангуй номонд дурджээ.
МЭӨ 660 онд Монгол угсаатан Солонгосоор дамжин Япон улсад ирсэн, 
МЭӨ 660 орчим онд нүүдэлчин зэрлэг аймаг Хятадийн хойд Хэнан мужийг эзэлсэн, 
МЭӨ 240 онд Хятадууд Хүннү нарыг нутгаасаа хөөсөн гэх мэдээ бий. 

Магадгүй энэ бол Хүннү бус Сүннү гүрний түүх.

1. Нэн эртний түүхээс Сүннү Хүннү гүрэн хүртэл  

Монгол нутагт МЭӨ 4000-5000 жил буюу одоогоос 6000-7000 жилийн өмнөөс зэрлэг адууг гэрийн тэжээвэр амьтан болгон сургасан түүхтэйг түүхийн сурвалжид нотолдог. 
Нэрт археологч Ц.Доржсүрэн (1923-1994) Архангай аймгийн Хүнүй голын сав газар Хан-Оюут, Алаг уулын  Жараахай тойны хонхороос  3000-4000 жилийн түүхэнд хамаарах хүрэл хазаарыг олсон нь нэн ховор олдвор ажээ. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Уушгийн улаан хэмээх газраас 3500 жилийн өмнө амьдарч байсан хүний бүтэн араг ясыг анх удаа олсон нь түүх археологийн салбарын асар том нээлт боллоо гэж эрдэмтэд үнэлж байна. Мөн Баянхонгорын Цагаан агуйгаас 750 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний ул мөрийг олжээ. Нэн эртний түүхэнд хамрагдах Ар шаамарын мичин хүний араг яс зэрэг нэн ховор олдвор бий.

Нүүдлийн сонгодог соёл иргэншлийн төв нь Ази тивийн элгэнд орших Монгол туургатны өлгий нутаг байсан бөгөөд Төв Азиас эртний хүн тал бүр тийш нүүдлэн таржээ гэх онол дэлхийн шинжлэх ухаанд одоо ч амь бөхтэй хэвээр билээ. Одоогоос 35000 жилийн тэртээ Азийн гүн Шивэр буюу Сибир, эх газрын Монголоос Америк тивийг нээн индианчууд нүүн ирснийг хөдөлбөргүй баталсан. Энэ тухай бас Америкийн их дээд сургуульд заах түүхийн сурах бичигт бичээстэй байгаа нь нэн сонин. Орос эрдэмтэн Окладников, монгол эрдэмтэн Намнандорж нар олон бүтээл туурвижээ.

Байгал, гал, нар сарааа тахин шүтэх гүн ухаан болоод бөөгийн гүн ухааны эртний улбааг илэрхийлэх дурсгалт зүйлс Монголд олноор бий. Нэгэн хагас саяас урдахь жилийн түүх, гайхамшигт дурсгалыг хадгалсан  Тайхар чулуу, Хойд Цэнхэрийн агуй нэн бахархалтай.

АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн доктор Ж.Тарнэр шинжлэх ухаанд бас нэг шуугиан тарьсан нээлт хийсэн байна. Тэр эрдэмтэн Азийн хүмүүсийн шүдийг уугуул индианчуудын шүдтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дэлхийн хүмүүсийн шүдний нэгдүгээр арааны ёзоор гурав байдаг бол зөвхөн монголчууд болон индианчуудын шүдний уг арааны ёсоор хоёр байдаг гэсэн гайхамшигтай нээлт хийсэн байна.

Газар усны нэрээр хөөн нэн сонин холбоог Жамбалдорж эрдэмтэн гаргажээ. Язгуурын монгол үг, газар усны нэр, арал, чинос овог зэрэг үгүүд санамсаргүй бус давхцаж байгаа нь нэн сонин.

Одооогоос 3000-4000 жилийн тэртээ Монголын газар нутагт нүүдэлчин ард түмний гүрэн улс тогтнож байсныг нотолгоо болох Буган чулуун хөшөө нь эртний Египтийн пирамидтэй зэрэгтэн үүсчээ. Байгал далайгаас эхлэн Монголын төв нутаг, Ховд Алтай хүртэл тархсан байна. Буган чулуун хөшөө нь Монголын нууц товчоонд гарах Бөртэ чино Гоо маралтай нэгэн утгаараа холбоорой байж магадгүй юм.

Эрдэмтэн Гумилев гарвалаа Хүн угсааны хүн хэмээсэн болоод монголын нүүдэлч угсаатан омгийн түүхийг МЭӨ 2000 жил буюу 4000 жилийн өмнөө тэмдэглэгдэн үлдсэн гэж цухас дурдсан бий.

2. Хүн гүрэн Модун хаан

Хятадын Күнзийн (МЭӨ 551-479) сургаалыг шүүмжилдэг нэгэн гүн ухаантны талаар хятадын сурвалжид цухас дурджээ. Зохиол бүтээлээс бараг үлдээгүй. Нүүдэлч овгийн угсааны хүн байх талтай бөгөөд нэр нь Мо Ду (Мо Цу).
Модун хаан, гүн ухаантан Мо Ду холбоотой байж болох талтай. Ду хэмээх дагавар нь хятадаар хаан гэсэн үг. Тиймээс Мо хаан буюу Мон хаан. Монгол овгийн угсаа угшил бас холбоотой байж болох талтай.

Македоны Их Александер хааны (МЭӨ 336-323) тухай Сулхарнайн домог нэрээр Монгол нутаг дахь Хүн гүрний үед хүн нар мэддэг байжээ. 

Хүн нарын Европийн түүхэнд хувьсал оруулсан морин цэрэгтэй холбоотой их нээлт нь Их Александер хааны үед ч хэрэглэж байгаагүй  дөрөө болоод Хүн нум сум болно.
МЭӨ 174 онд тэнгэрин хүү Модун тэнгэрт хальжээ. Төрийн түшмэл нь ингэж хайлсан байна. 
Гийс гийс гийс
Халих шонхорийн жигүүр болон одсон эзэн хаан мину
Хангирсах тэрэгний ачаа болон ирэгсэн эзэн хаан мину
Гийс гийс гийс... гэжээ.
Энэ нь эзэн Чингис хааныг халихад хэлсэн баатрын үгтэй юутай адилхан билээ.

МЭӨ 121 оны үед Хүн гүрэнд Бурхан багшийн (МЭӨ 563-483) сургаал, номлол, Буддагийн гүн ухаан нэвтэрсэн байсныг нотлох тод дурсгал нь эрдэмтэн Цэрэнсодномын тайлан бичсэнээр Хүн гүрний хаан тахиж байсан 3м өндөртэй  алтан бурхан болно.

Нүүдэлчин ард түмэн Хүн нэрээрээ нэрлэсэн их гүрэн байгуулахийн сацуу төр улсаа жолоодох бичиг үсгийн асар их соёлтой байжээ. Үүнийг батлах одоогоос 2000 жилийн тэртээх бичиг үсгийн ховор нандин дурсгалийн нэг нь эрдэмтэн Навааны Булган аймгийн Бүрэгхангай сумаас олсон Алтан хүн хэмээн нэрлэсэн руни бичгээр бичсэн хааны тамга гэсэн утгатай алтан зоос болно. Эрдэмтэн Сумяабаатар хааны тамга хэмээн тайлан уншсан байна.

Эрдэмтэн Гүнжийн Сүхбаатарын (1928-1995) Хүннү номд дурдсанаар МЭӨ 250-245 онд Кампучид аялсан Хятадийн элч буцаж ирээд Хүн нар ном судраа тусгайлан хадгалдаг, тэдний бичиг үсэг Хүн нарийн бичгийг санагдуулж байв хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Хүн гүрний үед хэрэглэж байсан утга тодорхой 13 үг бий гэж эрдэмтэн Г.Сүхбаатар дурдсан бий. Хятад дуудлагаар бичиглэн үлдээснээр Шанюу хэмээх үг бий.  Модун шанюу хэмээн бид одоо ч хүртэл дуудаж байгаа нь угтаа үндэс угсаагаа гутаасан хэрэг. Шилжсэн утгаараа шанюу гэх нь хану буюу хаан болно. 
Хүн нарын соёлыг хадгалсан Гол модны дурсгал, тэдний нутаглаж байсан газарт Хануй Хүнүй хэмээх нэртэй гол энэ үгийн утгыг тайлахад чухал билээ. Б.Ринчен Хүнүй гол нь эртний хүн нартай холбоотой хэмээн бичжээ.

Монголчуудийн гүн ухаан угтаа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Хүн гүрэн болоод домог түүхийн хэлбэрээр улбаалан ирсэн Наран Саран Гал хэмээх гурвал ухаанаас улбаатай. Наран Саран Гал хэмээх арга билиг болоод хоосон чанарийн гурвалсан ухааныг Хүн гүрний эзэн Модун хаан тахин биширч өглөө өдөр орой гурвантаа ёслол үйлддэг байжээ. 

4 улирал, гурвал ухаан, 5 махбодийн ёсон хосолсон 12 жил буюу жарны эргэлтийг Хүн нар дэлхийн түүхэнд оруулсан бөгөөд энэ тухайд Хятадийн түүхэнд Хүн нараас авсан гэх мэдээ бий. Эрдэмтэн Наваан гуай Хүн нарын булшнаас хүүхдийн эд өлгийн зүйлийн хамт жарны тоолол, арван хоёр жилтэй холбоотой байж болох 60 шагай олсон нь нэн сонирхолтой болно.

3. Хүн гүрний их нүүдэл, Европийн Хүн гүрэн, Аттилла хаан, Аварын эзэнт гүрэн

Цагаан хэрмээс дотогш нутагтай Хүн гүрэн задран унасны дараа Хүн гүрний овог аймгууд Европ тивд нүүдэллэн очсон тухай 139 оны уед алдарт эрдэмтэн Птолемеи (100-165) тэмдэглэн үлдээжээ. Ромын эзэнт гүрнийг сүр хүчээр далайлган 2000кг алт татварт авч, жил болгон 687кг алт татварт авч байсан Аттилла, Хүн гүрний үнэн бодит түүх одоо ч нууц хэвээрээ. Гагцхүү энэ түүхийг Хүн нар бид монголчууд судлах ёстой билээ.

Европд нүүдэллэн очиж Ромын эзэнт гүрнийг унагасан Европийн Хүн нар болоод Аттила хааны (405-453) эзэнт гүрний газар нутаг Азийн тал нутгаас Герман, Хар далайгаас Балтийн тэнгисээр хиллэн байжээ.

Европ дахь Хүн гүрний нэгэн удирдагч нь Аттила хааны хүү Чингис (468-469) нэртэй байжээ.
Бас Мугэл нэртэй (528-530) хаан Хүн гүрнийг залгамжилж байжээ. Одоогийн Унгар, Мажартай холбоотой болно.

Европийн түүхэн бичигт манай эриний 544 онд хүн хэлээр ном гарсан, хүн хэлээр дуу дуулж байсан мэдээ байна. 

Дэлхийн түүхэнд бичиглэн үлдээснээс үзвэл Аттила хаан болоод Чингис хааны эзэнт гүрний үед боол байсан хүнд нэгэн адил азтай хувь тавилан тохиожээ. Боолын албанаас эзэн хааны баруун гарын түшмэл, үнэнч нөхөр болсон тавиланг тэдний бэх бат гүрний суурь, нууц, дэлхийн түүхэнд гарсан ховор тохиол гэж бичсэн байна.

Аттила хааны засаглал унасны дараа монголын дорнод тал нутгаас нүүн очсон нэгэн овог аймгууд Европд хүчтэй болж Аварын эзэнт гүрнийг (568) Дунай мөрний эрэг дээр байгуулсан ба одоогийн Герман улсын Бавар мужаас нааш нутагтай байжээ.
Аварууд алтан эдлэлээр мориний гоёл хийдэг, бүргэдийг дээдэлдэг, Гитлерийн хас тэмдэг адил алтан зүүлт бүтээж байсан нь үлджээ. 

Аварын үеийн алтан эдлэлийг Монгол нутгаас, Хүнүй голын сав газраас бас олсон нь шуугиан тарьж Хүн нарын угсаа гарвал Монголтой холбоотой болохыг гарцаагүй баталжээ.

Их Хүн гүрэн задарч Сүмбэ бую Сянби улс (200 он орчим)үүсч, Их Нуруун гүрэн буюу Жужаан улсын хаан Мугулой (300 онд) Бату хаан сууж, тэр цагт Европт Хүн гүрэн хичирхэгжин 450-аад онд нуран унасны дараа Түрэгийн Түмэн хаан 552 онд Монголд хаан ширээнд сууж байв. 

Эндээс хөөн үзвэл Монгол нэр болоод Чингис хэмээх нэр нь их Хүн гүрний улбаа болно. 700 онд Европт  Хүн нарын сураг тасрах уед Монголд УЙгарын хаант улс хүчээ авсан. 900 онд ахин монгол туургатан хүчирхэгжин Хатан буюу Китан гүрнээ байгуулж Чингис хааны үе хүрчээ.

4. Чингис хаан, Их Монгол гүрэн

Би ч хүн, чи ч хүн, бид бүгдээрээ Хүн. Хүн овогтой өвөг дээдэс, Аттила хааны удамд Чингис хэмээх нэртэй хаан байж, Могол улсаа байгуулж, хүн хэлээр ном бүтээж, хүн хэлээрээ дуу дуулж байсан нь юутай гайхамшигтай.

Чингис хааны өвөг дээдэс 700 оны орчимд амьдарч байсан түүхэн хүмүүс билээ. Харин Бөртө чино, Гоо марал бол домгийн хэлхээс болох талтай. Аттила хүн нар, Аварын эзэнт гүрний шүтээн нь чоно, буга байсан талаар дурдсан бий.

Аттилла хааны зүүдэнд дайн болохоос өмнө алтан эвэрт буга ирээд энэ талаар бөө домчоос асуусан тухай домог, Чингис хааны нүдэнд алтан эвэрт буга үзэгдсэн тул Энэтхэгийг ариун дагшин нутаг хэмээн үзсэн тухай домогууд юутай сонин давхцал билээ.

Чингис хаан мэндэлэхээс 200 жилийн өмнө бую 1000 оны үед амьдарч байсан дэлхийн суутай эрдэмтэдийн тоонд орсон Хужанди гэгч Монгол овгийг толгойлж байсан мэдээ байна. Нууц товчоонд Монгол хатан хэмээх нэр бий. Монгол овгийн тухай нэр дэлхийн түүхэнд бас ингэж үлджээ.

Монголын нууц товчоо Чингис хааны удам Батцагаан нэрт хүү төрлөө гэдэг. Эх зохиолд нь Батачихан буюу Батачи хан нэрээр гардаг.

Эрдэмтэдийн олж мэдсэнээр 804 онд Монголын Тамачи хаан, Батачи хааны 23 насанд Төвдөөс 3 лам ирсэн тухай, Бөртэ чиногийн хүү Батачи хан буюу Бату ханы ач Хоричар мэргэний хатан нь төвдийн алдарт эмч Их Ютиг Ёндонгомбод анагаах ухааны дөрвөн үндэсийн язгуурын үндэсний (үндэс, мөчир,навч,цэцэг, үр) мод тавих ёсыг айлдсан тухай баримт бий.

1343 онд Европын алдарт түүхч зохиолч Chaucer Canterbury tales, Tales of square  зохиолдоо 
Энэхуу сүр жавхлант
Эзэн хааны нэр Чингис хаан
Эрин зуундаа тэрээр алдарт суугаа мандуулж
Энэ дэлхийн хаа ч гэлээ түүнээс өөр
Эгэл бүхний шүтээн үгүй байлаа гэж магтан бичжээ.

Дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийж нэрээ мөнхөлсөн монгол эрдэмтэн, алтан ургийн хэлхээ, Монгол Барлас аймгийн Доголон Төмөр хааны ач  Үлэг бэх (1393-1449) хоёр метер урт болоод дэлхийд хамгийн томд орох цэвэр ногоолин чулуугаар дурсгал хөшөө бүтээлгэн Монголоос 1425 онд авч явсан гайхалтай баримт бий.

5. Даяар Монгол улс, Монгол улс

Даян хааны үе буюу 14-р зуунд алдарт Моно Лиса (1503-1506) зураг төрж байсан тэр цагт Монгол түмэнд алдар суугаа мандуулан явсан нэгэн эмэгтэй байсан нь Мандухай сэцэн хатан билээ.

1687 онд Исаак Нюьтон дэлхийн шинжлэх ухаанийг орвонгоор нь эргуулсэн алдарт номоо гаргасан нэгэн цаг дор Өндөр Гэгээн Занабазар 1686 онд гал бар жил Соёмбо үсгээ бүтээжээ. 

Басхүү дэлхийн шинжлэх ухаанд оюун билгээрээ тодорсон Мянгат эрдэмтэн (1685-1770) энэ цаг дор Монгол оронд төржээ. 1999 онд олон улсын одон гаригийн нийгэмлэг Мянгат эрдэмтний нэрээр нэгэн сүүлт одыг нэрлэсэн нь хятадын эрдэмтэн нэрээр орсон болно.


Төрсөн нутаг газар шороо мину
Тэнгэрлэг их өвөг дээдэс мину  

Бид өвөг дээдсээ Модон шанюу, Батцагаан, Тэмүүжин буюу Төмөрчин гэж яаж дуудаж зүрхэлнэм билээ. Хэлний дамжих чанар, харийн хэлнээс хөрвүүлэхэд гарах алдааг засах ёстой. Осолдохгүй Хүн хэмээх нэр маань үлдсэн ч орос хэлний гун буюу гунну болж тогтсон.

Хүн гүрний үес улбаатай түмэн цэргийн удирдагч Түмэн хаантай Чингис хааны нэр холбоотой байх талтай. Тэмүүжин гэх нь угтаа жин буюу хүн хэмээхийн нэгэн дагавар, эндээс Тэму гэх язгуур үг гарах болно. 
Их хаан Чингис хааны нэр ямар ч байсан төмөрчин гэх утга үгүй билээ.

Хангайн Гурван Мөрөн Хануй-Хүнүй-Тамир
Хаан нэртэй Хануй гол
Хүн нэртэй Хүнүй хол
Хатан суудалт Тамирын гол

Хангайн сүрлэг уулсаас эхтэй
Хануй Хүнүй Тамирийн гол

Хүннү Сүннүгийн онгод тахилгат 
Холбоо гурван домгийн гол
Тайхар чулуун домог амилсан
Тамирийн гол миний шүтээн 

Хүннү дээдсийн сүнс шингэсэн
Хүнүй гол миний өлгий

Хан-Өндөр хайрхан орших
Хануй гол миний нутаг

Гурван голын бэлчирт 
Гол модний хөндийд
Гүрний хаан Модун
Гүн нойрсон буйзаа

Хатан суудалт Тамирын гол

Хагас сая жилийн тэртээх (500000) 
Хуучин чулуун зэвсгийн үе 
Хянгар гурвалжин зэвсэг дүүрэн
Хойд Тамирийн Тайхар чулуу 

Хагас түмэн жилийн тэртээх (5000)
Хүрлийн түүхийг хүүрнэн орших
Буган хөшөө хүрэл зэвсэгт (3000-4000)
Баруун Сэрт, Алтансандал 

Хүрэн улаан зосон зураг
Хэл соёлийн амьд гайхамшиг
Хосгүй уран Тайхар чулуу
Хатан Тамирийн хөвөө тэрлэнэ.

Хүнүй гол

Хагас сая жилийн тэртээх (500000жил)
Хуучин чулуун зэвсгийн үе 
Хагас түмэн жилийн тэртээх (5000жил)
Хүрлийн түүхийг хадгалан урсана. 

Хүрлийн нийгмийн ховор гайхамшиг (3000жил )
Хүрэл хазаарийн мөнгөн чимээ
Хан Оюут Жараахай Тойны 
Хонхор газар хангинан үүрсэнэ. 

Буурал түүхийн уран гайхамшиг (3000-4000жил)
Буган чулуу Хөшөөн тал 
Бугатийн нуруу, Хуурайн даваа
Бөхөн шарга Уртийн нуруу 

Бичиг үсгийн алтан нуруу
Бэлэгшээл их Буган чулуу
Байгаль нуур Хүнүй гол
Буган удамт домог урсана. 

Хоёр мянган жилийн тэртээх 
Хүрлийн нийгмийн удаах гайхамшиг 
Хүннү гүрний Хэрэмт балгас (МЭӨ 300 он-МЭ 100 он)
Хүнүй гол Цоргийн шуудуу

Хүн нэртэй Хүнүй гол
Хиргэсуур дүүрэн домгийн гол 
Хадат хошуу Ишгэн дэгт
Хачин домогт Хүнүй гол

Хануй Хүнүйн Гол Мод
Хойд Цэнхэрийн гол сав
Холбон орших Ноён уул
Хүн нарийн Хүннү гүрэн

Хүннү, Сүмбэ, Нирун-Жужан (МЭӨ 300-МЭ200-330-555 он)
Хүн гүрэн, Аттила Авар (370-700, 406-453, 568)
Хүнүйн Бугатын алтан гоёл
Хэлхээ түүхийг батлан ярина

Хаан Билгэ, Түрэг Монгол (600-700)
Хана Уул, Наймаа толгой
Хас дөрөө, хүрэл товруу
Ханүй Хүнүй, Шивээт Улаан
Хүн чулуу Руни бичиг 
Хамаг түүхийг хадгалан урсана.

Хануй Гол

Хагас сая жилийн тэртээх (500000)
Хуучин чулуун зэвсгийн үе
Хүрэн улаан зосон зураг 
Хануй гол, Бичигт Хангай
Хамаг түүхийг хадгалан урсана.

Хагас түмэн жилийн тэртээх (5000)
Хүрлийн нийгмийн нэгэн гайхамшиг
Буган чулуу Хануйн хөндий (3000-4000)
Бага зураа Жаргалант уул 

Хүннү, Сүмбэ, Нирун-Жужан
Хөх Түрэг, Уйгар, Китан (600-700, 700-900, 900-1200)
Хамаг Монголийн Хаан Чингис (1206-1300)
Хатан дэлхийн түүхийн тоосонд
Хөрвөж урссан домгийн гол

Хоёр мянган жилийн тэртээх 
Хүрлийн нийгмийн удаах гайхамшиг 
Хүннү гүрэн, хуанли тоолол (МЭӨ 300 он-МЭ 100 он)
Хануй гол, Наймаа толгой

Хөх Түрэг, Уйгар Монгол  (600-700, 700-900)
Хүн чулуу Их нуур
Хадан сийлбэрт Руни бичиг
 Хар Хул хааны балгас
Хамаг түүхийг хадгалан урсана

Хамаг Монгол, Эзэн Чинигс (1200-1300)
Худам Монгол бичгийн дурсгал
Хануй гол Бичигт Хангай
Хамаг түүхийг хайрлан урсана.

Хаан нэртэй Хануй гол
Хар хул хааны домогт гол (700-900)
Хан- Өндөр Хайрхан бараат
Хангайн сүрлэг Хануй гол

2004 он.