Монгол морь Хүн гүрний түүхийг дэлхийд тамгалав

Нийтлэл / Цэнд-Аюуш Батмөнх
2017 оны 01 сарын 08

ХҮН ГҮРНИЙ СОЁЛЫН ЖИЛ - 2017

Чикаго хотод гарсан МЭӨ 221-206 оны Хятадын ЧИН гүрний Анхны эзэн хааны бунхант олдворын үзэсгэлэнгийн хосгүй нэгэн баримтат олдвор...

Тэгвэл МЭӨ 209 онд аугаа их ХҮН гүрнээ байгуулсан Их эзэн хаан Модун шанъюй энэ улстай Энхийн гэрээ байгуулж Цагаан хэрмээр хилээ заагласан асар том гүрнийг удирдаж байлаа. Энэхүү бунхан гайхамшигтай хэдий ч НОЁН ууланд нойрсон буй ҮЖҮЛҮ хааны бунхан нэгэн адил гайхамшигтай билээ. Хүннүгийн их хаадын Гол мод хоёр газраас ХҮН ГҮРНИЙ алтан ургийн баталгаа болсон Чингис хааны ийм тамгатай шагай олдсон нь бас нэгэн гайхамшигт нээлт олдвор байлаа.

2200 гаруй жилийн тэртээ Цагаан хэрмийн наана цаана их гүрнээ байгуулсан хоёр улсын нэг нь өнөөдөр Эзэн хааныхаа бунхан дурсгалыг улсын хамгаалалтандаа аваад Дэлхийд гайхуулж бахархаж байхад, нөгөө нь өнөөдөр Эзэн хааныхаа бунхан бүхий НОЁН ууландаа савраа дүрж, устган цөлмөхөөр улайран дайрч байдаг.

ГЭВЧ.  Хүн гүрний сүр сүлд хэзээ ч буурашгүй ТЭНГЭРЛЭГ буюу.

МОНГОЛ МОРЬ ХҮН ГҮРНИЙ ТҮҮХИЙГ ДЭЛХИЙД ИЙНХҮҮ ТАМГАЛАН ЗАРЛАН ТУНХАГЛАЖ ЧАДАВ.
ДОМОГ АМИЛАХ БУЮУ.

НОЁН УУЛ ӨӨРИЙГӨӨ ДЭЛХИЙД ийнхүү тунхаглан зарлах буюу.

Үзэсгэлэнг үзээд 2200 жилийн тэртээх түүхийн сүр бараанд сэтгэл бахархан зогсож байлаа. Их цагаан хэрмийг барьсан ард түмэн бахархалтай. Үгүй ээ. Их цагаан хэрмийг бариулсан ард түмэн түүнээс ч дутахгүй бахархалтай гэж Баабар ончтой хэлсэн үг тархинд аянга бууна.

Хятадын их эзэн хааны бунхан дурсгалын гайхамшиг олдворт сүр хүчин буурсангүй. Учир нь яг энэ цаг дор Модун шанъюй зэрэгцэн их гүрнээ байгуулж байсан цаг. Хятадын их хааны бунханы соёлын үнэт өвийг гайхан бишрэхийн зэрэгцээ яг энэ хаантай энэ зэрэгцэн оршиж байсан Хүннүгийн их хаан Үжүлү шанъюйн бунхан бүхий НОЁН уулаараа бахархан зогсож байв.

НОЁН УУЛ ХҮН ГҮРНИЙ Морьтон дайчдын уухай цангинаж, Монгол морь ийнхүү түүхийг тунхаглан янцгаах мэт сонсогдоно. Сэтгэл зүрх минь бөмбөрч, зүрхний угаас нулимс мэлмэрэн урсах мэт санагдана. Эх түүхийг тамгална гэдэг ийнхүү даравч далдайж булавч бултайхын адил буюу.  Хэрвээ ялалт байгуулъя гэвэл өрсөлдөгчөө гүнзгий судал эх сургааль ч бодогдоно.

Үзэсгэлэнгийн сүүлийн хэсэг хүртэл ХҮН гүрэн болон Монголын түүхтэй холбоотой байж болох олон олдвор нүд хужирлан сэтгэл оогшоон нүдний өмнө түүх жирэлзэнэ. 

Сүүлийн хэсэгт  Хятадын их эзэн хааны бунханаас олдсон яахын аргагүй Монгол морины баримал...

Морьтон дайчин эрийн аян замдаа хэрэглэдэг тогоо, дашмаг, уран нарийн хээ нь анзаарахгүй байхын аргагүй. Гарцаагүй л нүүдэлчин ард түмний хэрэглэл мөн дөө.

Сэтгэл догдолсондоо, НОЁН уулыг ухах гэж сууж буй хурлын мэдээг сонсоод яс шархирсандаа юу ч бичихээ мэдэхгүй гар салгална. 
Гэвч... 

Хэн ч юу ч өмгөөлөхгүй байж болно. Өрлөг түүх нь өөрөө өөрийгөө өмгөөлж, нэгэнтээ Модун хаан Газар бол улсын үндэс, яахин өгч болно хэмээсэн цуутай зарлигийг тунхаглаж байсан 2000 жилийн тэртээх дуурсал нүдний өмнө хөвөрнө. 
Чадал гүрэн Хүннүгийн садран бүлэгнэх цус
Чингис хааны үе хорин гуравдаа тасраагүй
Чавхдаст морин хуурын янцгаан үүрсэх аялгуу 
Чанадын чанадаас эгшиглэн хоёр мянганд саараагүй...

Ц.Батмөнх 2017-1-7

Үзэсгэлэнгийн дурсгалын орчуулга:

Image may contain: horse

МОРЬТ ЦЭРЭГ

Анхны эзэн хаан бусад мужуудаа эзлэхдээ Морин дэл дээр дайтсан морьт цэрэг, нум сум харваачдыг ашигласан нь ихээхэн тус хүргэжээ. Энэхүү аргыг Хятадын баруун хойно оршин амьдрах нүүдэлчин омгуудаас суралцжээ. Энд буй моринд ДӨРӨӨ байсангүй. Дөрөө бий болохоос хэдэн зуун жилийн өмнөөс мөн энэ бүхнийг Хятадад нэвтрүүлэн таниулжээ.
Морьт цэрэг
Терракотта
Чин Гүрэн (МЭӨ 221-206) 
Терракота Армийн 2-р булшнаас олдсон, Их эзэн хаан Чин Шихуангийн бунхан

CAVALRY HORSE
The use of soldiers and archers on horseback helped the First Emperor's armies conquer the other states.. This practice was learned from nomadic tribes living northwest of China. The horse here has no stirrups: it would be another several hundred years before these would be introduced to China.
Cavalry horse
Terracotta
Qin Dynasty (221-206BC)
Excavated at pit 2 of the Terracota Army, Emperor Qin Shihuang's mausoleum site. 
Lintong District, Xian

No automatic alt text available.

No automatic alt text available.

Хятадын их эзэн хааны бунхант үзэсгэлэнд буй энэ зүйл гарцаагүй л нүүдэлчин ардын морьт дайчдын дашмаг сав гэлтэй. дээрээ гурван хээтэй. оосор, оосрын дээд хээ ихийг өгүүлэх мэт.

No automatic alt text available.

Зургаан талт цэцгэн хээ. Хүннүгийн их хаадын Монгол дахь булшнаас олдсон. Дээрх 3 дүрс сэнж бүгд нэгийг өгүүлнэ. 

No automatic alt text available.

Image may contain: 1 person