Залуу Мэргэжилтнүүдийн Хөтөлбөр

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2017 оны 01 сарын 13

Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан менторшипийн 2017 оны хөтөлбөр албан ёсоор зарлагдаж байна. Менторшип гэдэг нь ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар өндөртэй хувь хүнээс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоог бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм.

Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals' Group - Mongolia Chapter) байгууллагаас санаачлан 2 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Өнгөрсөн жилийн хөтөлбөрийн талаарх товч мэдээллийг дараах холбоосоос та бүхэн авна уу.


http://time.mn/content/71333

The Young Professionals’ Group буюу Залуу Мэргэжилтнүүдийн Групп нь анх 2000 онд АНУ-д үүссэн түүхтэй. Гол зорилго нь залуучуудад өөрсдийн нөөц бололцоог нээн олж харахад, тэднийг мэргэжлийн хувьд болон хувь хүний хувьд чадавхижуулах, ирээдүйн зорьсон зорилгод нь туслах, зорилгыг нь тодорхойлоход туслах юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөр маань АНУ-ын 3 муж, Сингапур, Монгол, Энэтхэг улсуудад тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Япон, Солонгос, Балба, Испани, Киркизстан улсуудад салбараа нээн өргөтгөхөөр ид ажиллаж байна.

Залуучуудад өөрсдийн нөөц
бололцоог нээн олж харахад,
тэднийг мэргэжлийн хувьд
болон хувь хүний хувьд
чадавхижуулах, зорилгыг нь
тодорхойлоход туслах юм

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тэтгэлэг олгох ба менторшип хөтөлбөр байдаг. Тэтгэлэг олгохдоо залуусын зан байдал, хандлага, ажлын ёсзүй, итгэл үнэмшил, мэргэжлийн болон нийгэмд чиглэсэн ажил, санхүүгийн дэмжлэг хэрэгцээг нь харгалзан үздэг. Харин менторшип хөтөлбөрийн хувьд ментор буюу чиглүүлэгч, зөвлөгч нь ментий буюу дагалдах, зөвлөгөө авах залуусын хувьд мөнгөөр үнэлэшгүй ажил, амьдралын зөвлөхүүд ба залуусыг мэргэжлийн болон хувь хүний хөгжил талаас нь голцуу чиглүүлж зөвлөгөө өгдөг. 

Монгол улсад 2 дахь жилдээ
үргэлжилж буй хөтөлбөр нь
менторшип чиглэлээр дагнан
үйл ажиллагаагаа явуулдаг

Залуус Мэргэжилтнүүдийн Хөтөлбөр нь Монгол улсад 2 дахь жилдээ үргэлжилж байна. Гэхдээ оюутан залууст тэтгэлэг олгох бус залуу мэргэжилтнүүдэд зориулсан менторшип чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээлбэл, доорх зургаар менторын үндсэн үүргийг нь томъёолж үзүүллээ.


Менторын үндсэн үүрэг


Бидний баримталдаг зарчмууд бол:

- Ёс суртахууны өндөр жишиг
- Ментийгийн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн чадварыг нь нээн хөгжүүлэхэд нь туслах
- Зөрчил гаргасан тохиолдолд зохих арга хэмжээг авч, үйл ажиллагаанаас тусгаарлах
- Улс төрийн болон хувийн ашиг сонирхлын үйл ажиллагаанд урьдчилан зөвшилцөөгүй этгээдүүдийг оролцуулахгүй байх


2016 онд бид улстөр, эдийн
засаг, банк санхүү, хууль
эрхзүй, хэвлэл мэдээлэл, эрүүл
мэнд, уул уурхай, тээвэр
ложистик, маркетинг, олон
нийтийн харилцаа, төрийн
бус байгууллагын чиглэлээр
мэргэшсэн, салбартаа
тэргүүлэгч 11 ментор, 12
шилдэг залуучуудыг
оролцуулан хөтөлбөрөө
Монгол улсад анх удаа эхэлсэн


 


2016 онд бид улстөр, эдийн засаг, банк санхүү, хууль эрхзүй, хэвлэл мэдээлэл,
эрүүл мэнд, уул уурхай, тээвэр ложистик, маркетинг, олон нийтийн харилцаа,
төрийн бус байгууллагын чиглэлээр мэргэшсэн, салбартаа тэргүүлэгч 11
ментор, 12 шилдэг залуучуудыг оролцуулан хөтөлбөрөө Монгол улсад анх удаа
эхэлсэн.


2016 онд бид улстөр, эдийн засаг, банк санхүү, хууль эрхзүй, хэвлэл мэдээлэл,
эрүүл мэнд, уул уурхай, тээвэр ложистик, маркетинг, олон нийтийн харилцаа,
төрийн бус байгууллагын чиглэлээр мэргэшсэн, салбартаа тэргүүлэгч 11
ментор, 12 шилдэг залуучуудыг оролцуулан хөтөлбөрөө Монгол улсад анх удаа
эхэлсэн.

2016 онд бидэнд ирүүлсэн олон
хүсэлтээс 12 залууг сонгон авч
менторуудтай нь холбон өгч
1 жил ажилласан


2016 оны ментий нар


2016 оны ментий нар

Хэдий нэг жилийн богино
хугацаа байсан ч сонгогдсон залуус
маань ажлын байр, хувийн карьер,
зорьсон зорилгоо тодорхой хэмжээнд
биелүүлж, бодитой амжилтуудыг
гаргаж чадсан


Хөтөлбөрийн маань үр дүн

Харин одоо 2017 оны хөтөлбөр
зарлагдаж буйг дуулгахад таатай
байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго,
түүхийн талаарх мэдээллийг та
бүхэн дахин нэг
болгооно уу


Залуу Мэргэжилтнүүдийн Холбоо гэж юу вэ?

1 сарын 25-нд залуучуудаас
материал хүлээн авах сүүлийн
хугацаа тул та бүхэн шаардлагатай
материалуудаа одооноос
бэлдэж эхлээрэй


Энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой вэ?

Хөтөлбөрт хамрагдах үндсэн
шалгуур нь нас, хандлага,
туршлага байх болно


Хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Хөтөлбөрийн сонгон
шалгаруулалтанд нөлөөлөх
хамгийн гол зүйл нь өөрийгөө
илэрхийлж ярьсан 2 минутыг
видео бичлэг байх болно


Ямар шалгуур хангах ёстой вэ? Юу бэлдэх ёстой вэ?

Ингээд эцэст нь 2017 оны
менторуудаа та бүхэнд дахин
танилцуулъя


Ноён Г. Батцэнгэл
 нь Монголиан Майнинг Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр 1990-1996 онд Словак Улсын Братислава хотын Комениус их сургуульд Master of Science зэргээ хамгаалж, 1996-1999 онд Словак Улсын Братислава хотын Комениус их сургуулийн докторантурт тус тус суралцаж төгссөн, химич мэргэжилтэй, химийн ухааны доктор хүн юм. 1996-2003 оны хооронд Словак Улсын Братислава хотын Комениус их сургуульд туслах профессор, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Кельнийн их сургуульд судлаачаар тус тус ажиллаж байсан туршлагатай. 2003 оноос М-Си-Эс Кока-Кола ХХК-д Чанарын менежер, 2004-2006 онд СББ Улаанбаатар ХХК-д Захирал, 2006-2008 онд М-Си-Эс Эй-Пи-Би ХХК-д Борлуулалт, маркетинг хариуцсан захирал, 2008 онд Энержи Ресурс ХХК-д Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2008 оноос Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, 2010 оноос Монголиан Майнинг Корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна. Ноён Г.Батцэнгэл 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна


Ноён Б.Найдалаа
 нь "Ногоон зээлийн сан" байгуулах төслийн багийн ахлагчаар ажилладаг. Тэрээр 1993-1997 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын бакалаврын зэргээ хамгаалж, 2002-2004 оны хооронд Япон улсын Кобегийн их сургуульд суралцан эдийн засгийн чиглэлээр (Master of Economics) мастерийн зэрэг хүртсэн. 1997-2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, 2004-2008 онд Анод ба Хаан банкуудад эрсдлийн удирдлагын газрын захирал, 2008-2011 онуудад Юнител компанийн бизнес хөгжлийн газрын захирал, М-Си-Эс холдингийн хөрөнгө оруулалт хариуцсан ахлах менежерээр ажиллаж байсан. Бизнесийн байгууллагаас гадна олон нийтийн ажил, төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж амжилттай удирдаж байсан туршлагатай. Тухайлбал, 2011-2012 онд Монголын Эдийн Засгийн Форумын гүйцэтгэх захирал, 2012-2015 онд Монголын Банкны Холбооны нарийн бичиг ба гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо Монгол улсад "Ногоон зээлийн сан" байгуулахаар Монголын банкны холбоо, Ногоон хөгжлийн дэмжих даяар холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай тус тус хамтран ажиллаж, энэхүү төслийн багийг ахлан ажиллаж байна. Түүнчлэн "Монгол Зорилго" клубын үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллахаас гадна Монголын Банкны Холбооны "Тогтвортой Санхүүжилт" хөтөлбөрийн удирдах хорооны гишүүний албан тушаалыг хашдаг. Ноён Б.Найдалаа 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Ноён А.Билгүүн
 Хойд Америк болон Монгол улсын хѳрѳнгийн зах, тэр дундаа уул уурхайн үнэт цаасны судалгаанд мэргэшсэн санхүүч. Тэрээр 2007 онд Канад улсын Saint Mary’s Их Сургуулийг санхүүч мэргэжлээр дүүргэж, 2007-2009 онуудад Торонтогийн Хѳрѳнгийн Биржид үйл ажиллагаа явуулдаг Toll Cross Securities-д хѳрѳнгѳ оруулалтын банкираар ажилласан. 2010 оноос Монголын уул уурхайн салбарын анхдагч хувийн байгууллагуудын нэг болох Монруд ХХКомпанийн Гүйцэтгэх Захирал, мѳн “Discover Mongolia" уул уурхайн чуулганы ерѳнхий зохион байгуулагчаар ажилласан байв. 2012 оноос MIBG ҮЦКомпанийн Гүйцэтгэх Захиралаар томилогдож ѳнѳѳг хүртэл ажиллаж байна. MIBG ҮЦК нь Торонто болон Австралийн хѳрѳнгийн зах зээл дээр хувьцаагаа арилждаг ба Монголд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компаниудад хувьцааны санхүүжилтын зѳвлѳгѳѳ ѳгѳх ба дотоодын хѳрѳнгѳ оруулагчдад олон улсын хѳрѳнгийн захад арилжаа хийх үйлчилгээ эрхэлдэг. А.Билгүүн нь одоогоор үндсэн ажлын зэрэгцээ ТSX биржид бүртгэлтэй Erdene Resource Development компанийн зѳвлѳх, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын зѳвлѳх, Үндэсний Амьдралын Даатгал ХХК, Монруд ХХКомпаниудад ТУЗ-ийн гишүүн албыг давхар хашдаг. Ноён А.Билгүүн 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Ноён Р.Ганболд
 нь Юнител группийн ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг. Тэрээр 1981-1986 оны хооронд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Цаг уурын дээд сургууль, 1994-1995 онд Тайланд Улсын Бангкок хот дахь Азийн Технологийн Институтэд тус тус суралцаж төгссөн, мэдээлэл, тооцооллын инженер мэргэжилтэй, Мэдээллийн технологийн магистр зэрэгтэй. 1986-1990 онд Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний институтэд Програм зохиогч, Тооцоолох төвийн эрхлэгч, 1990-1994 оны хооронд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд багш, Тэнхимийн эрхлэгч, 1996-2004 онд Интерактив ХХК-д Ерөнхий захирал, 2004-2006 онд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт Хэлтсийн дарга, 2006-2010 оны хооронд Скайтел ХХК-д Ерөнхий захирал, 2011-2012 онд М-Си-Эс Группын мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирал бөгөөд Юнител ХХК ТУЗ-ын дарга, харин 2012 оноос Юнител группийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Ноён Р.Ганболд 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Ноён Б.Уламбаяр
 нь 2015 оны 7 сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн олон улсад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2007 оноос 2009 оны хооронд Токио хотноо Леман Бродерс, Номура Секьюритис зэрэг байгууллагуудад хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Монголд эргэж ирснийхээ дараа Говь капитал, Драпер капитал, Композит капитал зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулалтын компаниудад зөвлөх болон захирлаар ажилласан. Мөн Алтай Холдинг ХХК-д ерөнхий захирлын албан тушаал хашиж байсан. Тэрээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллахаасаа өмнө Токио дахь Сони корпорацид мөн АНУ болон Финланд зэрэг улсуудад богино хугацааны томилолтоор ажиллаж байсан. Б.Уламбаяр нь инженерийн мэргэжлээр Токиогийн технологийн их сургуульд бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Мөн АНУ-ийн Чикагогийн их сургуульд бизнесийн удирдлагын мастерын зэрэг мөн хамгаалсан, англи, япон хэлтэй. Ноён Б.Уламбаяр 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Хатагтай А.Ундраа
 нь Монгол улсын их хурлын гишүүн бөгөөд Монгол ба Итали улсын парламентийн бүлгийн дарга, Монгол ба АНУ-ын парламентийн бүлгийн дэд даргын албан тушаалыг тус тус хашиж байна. 1994 онд Монгол улсын их сургуулийг физикч мэргэжлээр, бакалавр, 1995 онд МУИС-ийг Физикийн ухааны магистр, 1997 онд Италийн Триест хотын Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан. 2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Монгол ардын намын дэргэдэх Стратеги академийн захирлаар ажиллаж байв. Тэрээр 1997-1998 онд Монгол улсын их сургуулийн Онолын физикийн тэнхимд багш, 2002-2007 онд АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн Үндэсний хүрээлэнд судлаач, 2007-2010 онд АНУ-ын Станфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төв, Станфордын их сургуулийн Олон улс бодлого судлалын тэнхимд багш, 2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2011 онд Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд, харин 2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Эмэгтэй захирлуудын Монгол дахь салбарын (Mongolia chapter of the Women Corporate Directors) дэд тэргүүнээр ажиллахаас гадна Mongolian Oil Shale Company ба Рио Тинто Монголын Advisory board, Монголын үндэсний загварын танхимын удирдах зөвлөл ба зөвлөхүүдийн танхимд тус тус ажилладаг. Түүнчлэн "Монголын залуу манлайлагчдийн хөтөлбөр"-ийг нөхрийнхөө хамт үүсгэн байгуулж одоо хүндэт ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Хатагтай А.Ундраа 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Ноён Д.Энхбат
 бол Монголын интернэтийн пионер, энтрепренер, нийгмийн зүтгэлтэн хүн юм. Тэрээр Уралын Техникийн Их Сургууль, Оросын Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийг дүүргэсэн. Системийн инженер мэргэжилтэй, техникийн шинжлэх ухааны доктор цолтой. Монголын Интернэтийн анхдагч Датаком зэрэг 4 компанийг байгуулсан. Информатикийн үндэсний төв зэрэг ШУ-ы байгууллагуудад эрдмийн ажил эрхэлж, УИХ-ын гишүүн, Үндэсний хөгжлийн дэд сайд зэрэг төрийн албанд 15 жил ажилласан. Түүнчлэн Монголын Нээлттэй нийгэм хүрээлэн зэрэг олон нийтийн байгууллагуудад 10 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Мөн Монголын үндэсний ТВ-ийн нийгэм, улс төрийн #1 рейтингтэй Форум нэвтрүүлгийн Захирал, хост нь байсан. Сүүлийн 3 жилд Нээлттэй мэдлэг боловсролын ONE Mongolia үндэсний хөтөлбөр, ХАН академийн онлайн сургалтыг монгол хэл рүү орчуулах, Монгол хэлний вики тайлбар толь гаргах зэрэг ажлыг удирдаж ажилласан. Харин өнөөдөр онлайн сургалтын Бизнес 2.0 Академийн байгуулан ажиллаж байна. Ноён Д.Энхбат 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Хатагтай С.Оюун
 нь 1998 оноос хойш улс төрд идэвхитэй оролцож байсан манай улсын тэргүүлэх эмэгтэй улстөрчдийн нэг юм. Тэрээр 1987 онд Чех улсын Карловагийн их сургуульд геохимийн чиглэлээр бакалавр болон мастерийн зэргээ хамгаалсан бөгөөд 1996 онд Их Британи улсын Кэмбрижийн их сургуульд Ph.D in Earth Science чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. 1987-1990 онд Монгол Чехийн хамтарсан геологийн багт ажиллаж байснаас гадна Их Британи улсын Рио Тинтогийн салбарт төслийн геологичоор ажилласан. Тэрээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын дэд дарга, Иргэний Зориг-Ногоон намын тэргүүн зэрэг улстөрийн албан тушаалуудыг тус тус хашиж байсан. Түүнчлэн Мянганы хөгжлийн цогц зорилт ба ядуурлыг бууруулах хөтөлбөрийг ахалж ажиллахаас гадна ардчилал, сайн засаглал, залуусын боловсрол, авилгын эсрэг ажилладаг Зориг сангийн тэргүүний ажлыг давхар хашдаг. Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассамблейн (UNEA) даргаар Монгол улсаа төлөөлөн 2014-2016 онд сонгогдон ажилласан анхны Монгол хүн юм. Зориг сангийн тэргүүнээс гадна Монголын Дауны Холбооны удирдлах зөвлөлийн гишүүн, Монголын Тусгай Олимпийн Хорооны удирдах зөвлөлийн дарга зэрэг олон нийтийн байгууллагуудад үүрэг хүлээн ажилладаг. Одоо дэлхийн 187 улсын засгийн газруудыг хамруулсан, 3000 гаруй түнш байгууллагуудыг багтаасан Олон Улсын Усны Түншлэлийн (Global Water Partnership) байгууллагын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Дэлхийн Эдийн Засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчаар шалгарсан хатагтай С.Оюун нь энэхүү хөтөлбөрийн маань нэг ментор буюу дадлагажуулагчаар ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Ноён Ш.Алтанбагана
 нь "Тера Экспресс ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар ажилладаг. Стратеги удирдлага, Маркетинг, Энтрепренёршип чиглэлээр мэргэшсэн Монголын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг юм. Тэрээр өмнө нь МСS Групп, АПУ компани, Чоно Групп зэрэг Монголын топ групп компаниудад удирдах албан тушаал хашиж байсан арвин туршлагатай. Герман улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг тэрээр бусад олон нийтийн байгууллагын үүсгэн байгуулагч, идэвхтэй гишүүнээр ажилладаг. Ноён Ш.Алтанбагана манай хөтөлбөрт ментороор 2 дахь жилдээ үргэлжлүүлэн ажиллахаар болсныг дуулгахад маш таатай байна.


Ноён Б.Бямбасайхан
 нь хөрөнгө оруулалт, тѳслийн менежментийн НоваТерра ХХК-ийн Захирлаар ажилладаг. 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж, Оюу Толгой ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК гэх мэт уул уурхайн компаниудын ТУЗ-д ажилласан. 2015 онд тэрээр Оюу Толгойн гүний уурхайн 6 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтыг эхлүүлж 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээг олон улсын нэр хүндтэй 20 банктай байгуулсан. 2010-2013 онуудад Бямбасайхан нь технологийн салбарт хөрөнгө оруулагч Ньюком компанийн Захирал болон Гүйцэтгэх Захирлаар тус тус ажиллаж, Монголын анхны салхин цахилгаан (50 МВ) станцын 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Женерал Электрик (GE), ЕСБХБ (EBRD), НХБ (FMO)-аас босгож, барьж байгуулсан. 2004-2010 онд тэрээр Азийн Хөгжлийн Банкинд Төв Азийн орнуудад цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ болон эрчим хүчний үр ашигтай хэрэглээний хөрөнгө оруулалтын төслийн багуудыг удирдан ажилласан. 2010 онд Төв Азийн анхны 900 МВ (CCGT) цахилгаан станцын $1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон туршлагатай. Бямбасайхан нь Монголын Бизнесийн Зѳвлѳлийн Удирдах зѳвлѳлийн дарга, Ногоон Барилгын Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын Байт Харвааны Холбооны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл болон АНУ дахь Зориг Сангийн Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. Тэрээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Өргөмжит консулаар 2012 оноос хойш томилогдон ажиллаж байна. Бямбасайхан нь Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хѳтѳлбѳрийг дэмжин ажиллахаас гадна бүс нутгийн эдийн засгийн харилцан уялдаа холбоо (regional connectivity), цэвэр эрчим хүчний санхүүжилт, Азийн эрчим хүчний супер сүлжээ гэх мэт сэдвүүдийг судлан ажилладаг. 2014 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас Бямбасайханыг Дэлхийн Залуу Манлайлагчаар тодруулсан бөгөөд хоёр дахь жилдээ манай хөтөлбөрт ментороор ажиллах гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.


Хатагтай Т.Алтангэрэл
 нь 2009 оноос Монголын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын Үндэсний болон Олон улсын арбитрын арбитрч, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр 2002-2004 ЛЕГИС хууль зүйн сэтгүүлийн эрхлэгч, 2005-2012 онуудад Хууль зүй, дотоод хэргийн яаманд Гадаад харилцааны хэлтсийн дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж, 2012 оноос Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Шүүгч нарыг бизнесийн эрх зүйг чиглэлээр сургах төсөлд хуулийн ахлах зөвлөх, Дексон партнэрс хуулийн фирмд партнераар ажиллаж байна. Т.Алтангэрэл нь олон улсын арбитр, шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх механизм, уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн. Тэрээр 1994-1998 Хүмүүнлэгийн их сургуульд сэтгүүлч, 1999-2004 ХБНГУ-н Бонн болон Ханноверийн их сургууль, Их Британийн Дюремын Их сургуулиудад хууль эрх зүйн чиглэлээр суралцсан, магистрын зэрэг хамгаалсан. “Төрийн зохицуулалт ба эдийн засгийн шинэчлэл”, Их Британийн Chevening fellowship хөтөлбөрт хамрагдсан, ХБНГУ-ын Хөрөнгийн бирж, Бундестагт дадлагажигч хийсэн. 2013 оноос Жавзандамба Хутагт ТББ-тэй хамтран Хавдар судлалын үндэсний төвд “Өвчтөний сэтгэлийн асрахуй” сайн дурын, буяны ажлыг удирдан зохион байгуулж байна. Хатагтай Т.Алтангэрэл 2017 оны манай хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


 


Хатагтай Б.Мөнхжин
 нь дэлхийн “4-н Том” аудитын компаниудын нэг болох Эрнст энд Янг Монголия Аудит ХХК компанид ахлах менежерээр ажилладаг. Тэрээр 2008-2012 онд тус компанийн АНУ-ын Денвер хот дахь салбарт ажилласан бөгөөд 2012 оноос хойш Монгол дахь салбарт ажиллаж байв. Мөн өнгөрсөн 6 сарын турш Эрнст энд Янг компанийн АНУ дахь төв салбарт ажиллаж, тус компанид шинээр орон ажиллаж буй хүмүүст зориулсан сургалтын материал бэлдэх багийг ахалж ажилласан. Тэрээр АНУ-ын Лийгийн их сургууль болон Денверийн Их Сургуулийг бакалавр болон магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн. Б. Мөнхжин нь АНУ-ын болон Монгол улсын Мэрэгшсэн Нягтлан Бодогч болон Аудитор зэрэгтэй. Хатагтай Б.Мөнхжин 2017 оны манай хөтөлбөрт 2 дахь жилдээ ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Ноён В.Ганзориг
 нь Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн даргаар ажилладаг. МУИС-ийн Худалдааны сургууль, Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан ба сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллаж, Медиа Групп ба Бат Солюшн Партнерс компаниудад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Ард Кредит ББСБ -н хараат бус ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Тэрбээр Монголын дауны холбоо тэргүүн ба Монголын тусгай олимпийн хороо, Цахим өртөө холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаас гадна Global Teacher Prize -ийн академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Австрали болон Япон улсуудад бизнесийн удирдлага ба цахим бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд АНУ (Yale), Англи (Oxford), Өмнөд Африк (WITS) улсуудад удирдлага, манлайлал, өөрчлөлтийн менежмент чиглэлээр мэргэжлийн сургалтуудад хамрагдсан байна. 2014 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас Ганзоригийг Дэлхийн Залуу Манлайлагчаар тодруулсан бөгөөд хоёр дахь жилдээ манай хөтөлбөрт ментороор ажиллах гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэ хөтөлбөрийг анхнаас дэмжин хамтран ажиллаж байгаа Global Shapers Community Ulaanbaatar Hub залуустаа маш их баярлалаа!

Та бүхэнд амжилт хүсье!