ВИДЕО: Шүүх хуралдааны танхимд хоолойгоо зүсчээ

Видео / Admin
2017 оны 01 сарын 20

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гарсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр шүүгдэгч, 30 орчим настай Бархас нь шүүх хуралдаан эхлээд удаагүй байх үед "Би амьдармааргүй байна. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзана" гэж хэлээд хоолойгоо зүссэн байна. Энэ үед хажууд нь зогссон цагдаагийн албан хаагч яаралтай хөдөлж амь насаа алдах эрсдлийг зогсоож, цаг алдалгүй яаралтай тусламж дууджээ.

э.Бархас ямар эд зүйлээр өөрийгөө гэмтээсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч хумсаараа судсаа ханасан байж болзошгүй гэнэ. Биед нь үзлэг хийхэд мэс олдоогүй байна.

Тэрбээр өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд Өршөөлийн хуулиар суллагдаж байжээ.

"Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна" хэмээх мэдээллийг ЦЕГ-аас өглөө.