Монгол эмэгтэй Австралид өөрийн нэрийн брендээ гаргав

Шар мэдээ / Admin
2017 оны 01 сарын 23

Олон улсын сэтгүүлч О.Оюунцэцэг Австрали болон Шинэ Зеландад өөрийн нэрийн брендээ гаргажээ. Тэрбээр, RackCorp гэх Австралийн томоохон компанид PR менежерээр ажилладаг бөгөөд хамгийн анх ажлын гараагаа тус орны телевизээс эхэлсэн гэдэг.

О.Оюунцэцэг брендээ өөрийн нэрийн товчлолоор “OOGII” гэж нэрлэсэн бөгөөд зөвхөн үхрийн арьс болон могойн арьсаар гар цүнх, өндөр өсгийт үйлдвэрлэж эхэлжээ. 

Загварлаг, чанартай, хөлд эвтэйхэн боломжийн үнэтэй гутлыг үйлдвэрлэх зорилготой тэрбээр, брендийн нээлтээ ирэх хоёрдугаар сард хийнэ гэнэ. Нээлтийн дараагаар дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдхүүнээ онлайнаар худалдаалах аж.

Мөн ирэх есдүгээр сард хуримын тэмдэглэлт өдөрт зориулан цөөн тоогоор сваровски шигтгээтэй могойн арьсан өндөр өсгийт үйлдвэрлэх гэнэ.

Э.Сайнзаяа