У.Хүрэлсүх: Тусламжийн барааг дундаас нь хулгайлвал нүгэл шүү

Видео / Admin
2017 оны 01 сарын 24

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өвөлжилт хүндэрсэн зарим аймагт ажиллаж, тусламжийн өвс, тэжээл зэргийг хуваарилан өгчээ.

Энэ үеэрээ Шадар сайд, “Тусламжийн бараа таваарыг завсраас нь танил талдаа өгсөн, тээврийн зардал нэхсэн хэрэг зарим нэг аймагт гарсан шүү. Тусламжийн юмыг завсраас нь авдаг нүгэлтэй юм битгий хий. Бурханы өмнө очихдоо нүгэлгүй амьдарсан очих юм шүү, гэж дотроо бод” хэмээн хэлжээ.

Т.Бэх