Од шүүрэгч

Америкийн ерөнхийлөгч Трамп Саудын Араб улсад сүр дуулиантай айлчлал хийх явцдаа тун ойрын үед хэрэгжиж эхлэх боломжтой 110 тэрбумын наймааны гэрээнд гарын үсэг зурав. Америкийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй энэ том зэвсгийн наймааны дуулиан үүгээр өндөрлөсөнгүй ойрын 10 жилийн хугацаанд хоёр улс энэ төрлийн наймааны буухиаг 350 тэрбум долларын арилжаагаар үргэлжлүүлэх болсон нь улс төр судлаачдын анхаарлыг маш их татаж байна. 

Энэ том арилжааг амжилттай зохион байгуулахад Трампын хүргэн Кушнер гарамгай гавьяа байгуулсныг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлож байгаа юм. Хүргэнээ, охиноо, ер нь хамаатан садан ойр дотныхноо төрийн өндөр албанд ажиллуулж болно. Гол нь түүний тулд цаадуул нь маш сайн бэлтгэгдсэн өндөр боловсролтой, эх орон ард түмний эрх ашгийг тэргүүнд тавьж чадах сэтгэлтэй байх явдал өндөр босго гол шалгуур байдгийг энэ үйл явдал харуулж байгаа юм.

100 гаруйхан хоногийн дотор энэ том эдийн засгийг сэгхийтэл босгоод ирнэ гэдэг маш том ур ухаан шүү.

14 жил завсарласан Америкийн үхрийн махны импортыг сэргээж байгаагаа Хятад улс зарласан тухай сая нүүр номондоо товч мэдээ оруулж байсан. Энэ мэт олон шийдэмгий зоримог алхмын улмаас дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн өсөлт энэ онд 3 хувийг давж мэдэх тооцоог эдийн засагчид гаргаад ирлээ. 100 гаруйхан хоногийн дотор энэ том эдийн засгийг сэгхийтэл босгоод ирнэ гэдэг маш том ур ухаан шүү.

Хятадын удирдагч Дэн Сяо Пин гурван удаа улс төрийн тавцангаас зайлуулагдаад дахин гарч ирэх тоолондоо улс орныг сэгхийтэл сэргээн босгодог байсан нь бас л гайхамшигтай сонин үзэгдэл бөлгөө. Ялангуяа 1974 онд төрийн зөвлөлийн орлогч сайдаар дахин тохоон томилогдоод 9 сар хүрэхгүй хугацаанд ажиллахад улс орны эдийн засгийн олон үзүүлэлт түргэн сайжирч тэр жилдээ 2 хувийн өсөлттэй гарсан гэдэг юм. 1979 онд хамгийн сүүлчийн удаа төрийн өндөр албанд тохоогдоод ердөө хоёр гурван жилийн дотор тэрбум хол давчихаад байсан ядуу зүдүү ард түмнийхээ амьдралыг яаж өөд нь татаж чадсаныг бид сайн мэднэ.