Зөн билэгтэн Э.Батзолбоо шоуг орхилоо

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 05 сарын 22

"Зөн билгийн тулаан - Монголд" нэвтрүүлгийн шилдэг 10 зөн билэгтнээс долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар нэвтрүүлэг явагдаж байгаа юм. Өчигдрийн дугаарт зөн билэгтэн Эрхэмбаярын Батзолбоо хасагдсанаар нэвтрүүлэгт 8 зөн билэгтэн үлдээд байна.

Э.Батзолбоогийн хувьд өнгөрсөн бямба гарагийн дугаарт Ю.Цэдэнбалын зургийг далдаас мэдэрч, хэн болох ямар учиртай хүн болох талаар мэдэрсэн зүйлээ хэлсэн юм. Энэ дугаар дээр Э.Батзолбоо төдийлөн олон зүйл мэдэрч хэлж чадаагүй юм.

Ингэж хэлээд сорилыг өндөрлүүлэхийг хүссэн нь магадгүй түүний алдаа байсан байж болох.

Мөн өчигдрийн дугаарт өмнөө байгаа хүний талаар харахгүйгээр хэлэх сорилд ч төдийлөн дэлгэрэнгүй мэдээлэл хэлсэнгүй. Хэдийгээр түүний хэлсэн зүйл худлаа байгаагүй ч бусад оролцогч нартай харьцуулахад бага мэдээлэл байв. Тэрбээр дуучин Амраагийн талаар, “Олны танил, дуучин хүн байна. 40-өөд настай болов уу” хэмээсэн юм. Ингэж хэлээд сорилыг өндөрлүүлэхийг хүссэн нь магадгүй түүний алдаа байсан байж болох. Учир нь Э.Батзолбоогийн оноог шүүгчид хангалттай тавиагүйн шалтгаан бол түүнийг дэндүү бага зүйл хэлсэн гэж үзснийх юм.

Ийнхүү зөн билэгтэн Э.Батзолбоо нэвтрүүлгээ орхиж байна байна. Тэрбээр өөрийгөө тэнгэрийн тамгатай хөвгүүн гэж тодорхойлдог бөгөөд 6 дахь мэдэрхүй, өөрийн мэдрэмжээ ашиглан удмын тэнгэртэй холбогдож аливаа үйлийг гүйцэтгэдэг нэгэн билээ.