Долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр Т.Алтанцэцэг тодорлоо

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 05 сарын 29

"Зөн билгийн тулаан Монголд" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт хийлч Дээгий оролцлоо. Тэрбээр хөшигний ард сууж зөвхөн гараа харуулан зөн билэгтнүүдийг сорив. 

Хамгийн түрүүнд хар шидтэн Г.Анударь сорилд орсон бөгөөд хөшигний цаанаас, “Зөөлөн ааштай, цайвар царайтай эмэгтэй хүн. Амьдралын асуудалд нэлээд дотогшоо ханддаг. Харагддаг шигээ биш” гэж хэлсэн юм. Улмаар хийлч Дээгий хөшигний цаанаас гараа харуулахад, “Тайз, олон хүн харагдаж байна. Гэр бүлийн амьдрал нь 100 хувь төгс гэж хэлэхгүй. Аливаа юманд үл итгэх хандлагатай.” хэмээн хэлсэн юм. 

Өмссөн хувцсыг нь “Барын эрээн өнгөтэй” гэж хэлэв. Үнэхээр ч хийлч бүсгүй энэ өдөр барын арьсан гутал өмссөн байлаа.

Дараа нь зөн билэгтэн Н.Батцэнгэл орж ирэв. Тэрбээр хөшигний араас эмэгтэй хүн болохыг нь мэдэрч хэлээд, өмссөн хувцсыг нь “Барын эрээн өнгөтэй” гэж хэлэв. Үнэхээр ч хийлч бүсгүй энэ өдөр барын шив шинэхэн арьсан гутал өмссөн байлаа. Гарыг нь хараад, “30-аас дээш насны хүн бололтой. Алдартай дуучин ч юм уу хүн харагдаад байна. Юманд хүрэхдээ алсуур явж байгаад, хүрсэн газартаа сэтгэл хангалуун байдалд очиж чаддаг” гэв. Мөн том хүүхэд нь эрэгтэй хүүхэд харагдаж байна, дуу хөгжимтэй холбоотой юм харагдаж байна гэлээ. Зөн билэгтэн Н.Батцэнгэл барын арьсан гутлыг зүүдэлсэн гэдгээ хэлэв. 

Удаахь зөн билэгтэн Х.Насанжаргал “Очирваанийн арц үнэртэж байгаа юм шиг. Далий ягаан, сакура цэцэг шиг мэдрэгдэж байна. Маш их буяны үйлс хийдэг. Гэхдээ төр засаг тэр болтол нь үнэлж чадаагүй. Өндөрдүү, 30 гаруй насны эмэгтэй” хэмээн хэлсэн юм.

Дараа нь дээд тэнгэртэй харьцдаг зөн билэгтэн Г.Эрдэнэбат орж ирлээ. Тэрбээр оролцогчийн гарыг барьж, “40 эргэм насны асар их сэтгэлийн хаттай. Амьдралын зам мөрийг туулаад явж байхдаа бүх юманд тэнцвэртэй хандаж, хар багаасаа биеэ дааж явсан энерги мэдрэгдэж байна. Уяхан сэтгэлтэй зөөлөн бүсгүй хүн” хэмээв. Мөн “Урлагтай холбоотой юм шиг боловч жүжигчин гэхэд биш ч юм шиг, дуучин ч бас биш. Нэг тийм бүжиглэдэг хүн юм шиг ээ” гэлээ. 
Зөн билэгтэн Л.Баярмаа энэ дугаарт бүсгүйн талаар төдийлөн тодорхой зүйл хэлсэнгүй. Зураач мэргэжилтэй, гутранги хүн зэрэг мэдээлэл хэлээд сорилыг өндөрлүүлэв. 

Харин зөн билэгтэн Т.Алтанцэцэг сорилын өмнө өөрийн өвөрмөц зан үйлийг хийсний дараа, “Энэ хүн их цайлган сэтгэлтэй хүн юм. Давхраатай алаг нүдтэй, царай зуувандуу, эрүү жаахан урт. Дуу хуур эгшиглэж, хөгжим хангинаад байна. Том зааланд хангинаж байгаа хөгжмийн эгшиг. Энэ хүний амьдралд хөгжим их холбоотой. Нас залуу боловч их юм бүтээсэн. Бахархах зүйлтэй хүн. Энэ хүний нэрэнд “Э” үсэг байдаг.” гэв.

Зөн билэгтэн Т.Алтанцэцэг сорилын төгсгөлд, “Энэ хүн хийлч Дээгий байх” хэмээн хэлсэн нь оролцогчийг алмайрууллаа. 

Мөн “Олон хүүхэд харагдахгүй байна. 1-2 хүүхэдтэй байх. Эрүүл мэнд талаасаа цөсны нугаларал ч юм уу зүйл харагдаж байна. Амьдралдаа энэ хүн өөрийн хийсэн юмаа голдог хүн байна. Болоогүй байна, болоогүй байна гэж хэлдэг. Их хөдөлгөөнтэй хүн. Дандаа харь гүрэн рүү явдаг бололтой” гэв. Сонирхолтой нь зөн билэгтэн Т.Алтанцэцэг сорилын төгсгөлд, “Энэ хүн хийлч Дээгий байх” хэмээн хэлсэн нь оролцогчийг алмайрууллаа. 

Зөн билэгтэн Салават , “Энэ эмэгтэй хүүхэд хүсч байгаа. Эсвэл бага насны хүүхэдтэй. Туранхай залуухан эмэгтэй байна. Яагаад ч юм бэ, бүжиглэж байгаа дүр зураг харагдлаа. Урьд нь бүжгээ хичээллэдэг, эсвэл одоо хичээллэдэг байх. Насны хувьд 26-28” гэв. Мөн дунджаас дээш насны эрэгтэй хүн, сонин уншаад сууж байна гэж хэлсэн нь хийлч бүсгүйн нөхрийг хэлсэн бололтой. 

Оролцогч Т.Алтанцэцэг энэ сорилд шилдэг нь байж чадсан учраас долоо хоногийн шилдэг зөн билэгтэн болсон юм. Харин зөн билэгтэн Л.Баярмаа энэ дугаараас нэвтрүүлгээ орхиж байна.