Бээжинд гудамжны хог тоос сорогч цахилгаан машин хэрэглэж эхэлжээ

Технологи / Admin
2017 оны 05 сарын 26

Бээжин хотын гудамжуудыг энэ сарын 24-нөөс эхлэн хог тоос сорогч, цахилгаан машинаар цэвэрлэж эхэлжээ. Энэхүү тоос сорогчоор тамхины иш, модны навч, хог тоосыг үр дүнтэй цэвэрлэж буйд иргэд ам сайтай байна. 

Төхөөрөмжийг зохион бүтээгчид нь "Хотын эмгэн хумс" хэмээн нэрлэсэн бөгөөд цахилгаанаар ажилладагаас гадна машины дээвэр дээр нарны хавтан суурилуулж, цаг агаарын таатай нөхцөлд автоматаар цэнэглэн, 120 км явах хүчин чадалтай юм.

Үйлдвэрлэгч компани нь эхний ээлжинд Бээжин хотын Хайдянь дүүрэгт нийлүүлж, туршсаны дараа бусад хотод сурталчлан, нийлүүлэх аж.