Хүүхэд утсанд донтохоос сэргийлэх кэйс бүтээжээ

Технологи / Admin
2017 оны 05 сарын 29

Япон Улсад хүүхдийг гар утсанд хэт донтохоос хамгаалсан утасны гэр буюу кэйс худалдаанд гарчээ. Момо компанийн бүтээсэн уг кэйс тодорхой цагийн системтэй бөгөөд гар утсан дахь элдэв тоглоом, апликэйшн зэргийг эцэг, эхчүүдийн тохируулсан цагаар унтрааж, хүүхэд цаашид ашиглах боломжгүй байдлаар хийжээ.

Гар утсанд зориулсан уг кэйс нэлээд эрэлттэй байгаа төдийгүй эцэг, эхчүүдэд хүүхдийнх нь утасны хэрэглээг хянах цахим туслах нэмэгдсэн нь тэдний санаа зовнил, хяналтыг тодорхой хэмжээгээр хөнгөрүүлж өгсөн байна.

Отомос гэгдэж буй уг кэйсийг Японы эцэг, эхчүүд аль хэдийн ашиглаж эхэлжээ. Тус кэйсийг бүх төрлийн гар утсанд суурилуулах бөгөөд тийм ч хялбархан тайлж авах боломжгүй гэнэ.

Т.Бат