Шилдэг 7 зөн билэгтний дунд тулаан үргэлжилнэ

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 06 сарын 03

"Зөн билгийн тулаан - Монголд" шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар өнөөдөр 21:30 цагт NTV телевизээр үзэгч танд хүрнэ.

Нэвтрүүлэгт одоогоор шилдэг 7 оролцогч үлдээд байгаа бөгөөд энэ долоо хоногт хэн шилдэг зөн билэгтнээр шалгарч, хэн нэвтрүүлгийг орхих нь таамаг дагуулж байна. 

Өнөөдрийн сорилд олны танил хүн оролцохгүй, өмнөх дугаарынх шиг хөгжилтэй зүйл даалгаварт багтаагүй болно. 
Харин нөхрийнхөө учир битүүлэг үхэлд олон жил шаналж буй бүсгүй өөрийн амьдралд тохиолдсон гашуун дурсамжийн учир шалтгааныг зөн билэгтнүүдээс асуулаа.