Зөн билэгтэн Х.Насанжаргал нэвтрүүлгийг орхилоо

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 06 сарын 05

“Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн шилдэг 7 зөн билэгтний дундах тулаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ долоо хоногт 7 хоногийн шилдэг зөн билэгтэн тодроогүй юм. Харин нэвтрүүлгийн дүрэм ёсоор нэг зөн билэгтэн хасагдсан нь зөн билэгтэн Х.Насанжаргал байлаа. Өөрийгөө үзмэрч, зурхайч, улааны довчин лам гэж тодорхойлох Х.Насанжаргал 2014 онд Украины зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож, шилдэг 13 зөн билэгтний тоонд багтаж байжээ. Түүний гол чадвар нь хүний биеэс ад зэтгэр, үхээрийн бузар, азгүйтлийг гал, хурц хутга, буцалсан усаар гаргадаг гэж хэлсэн удаатай. 

Тэрбээр нэвтрүүлгийн 10 дахь дугаарт хангалтгүй оролцсон хэмээн нэвтрүүлгийн оролцогчид болон шүүгчдийн баг үзсэн юм. Тэрхүү дугаарт зөн билэгтэн Г.Анударь, Н.Батцэнгэл, Г.Эрдэнэбат нар бусдаас илүүг мэдэрч хэлсэн ч энэ гурвын нэгийг 7 хоногийн шилдгээр тодруулсангүй.

Ийнхүү шилдэг 6 зөн билэгтний тулаанаар нэвтрүүлэг үргэлжлэхээр боллоо. Ирэх долоо хоногт зөн билэгтнүүдийг тун сонирхолтой сорил хүлээж байна.