Монголын анхны хиймэл дагуулыг ням гарагт АНУ-аас хөөргөнө

Технологи / Admin
2017 оны 06 сарын 02

Онцгой байдлын ерөнхий газар, МУИС-тай хамтран хамтран анхны хиймэл дагуулын техникийн шийдлүүдийг гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулахад ашиглахаар гэрээ байгуулан бүтээсэн “FALCON 9” сансарын хөлөг нь өнөө өглөө 05.50 цагт АНУ-аас хөөрөх байсан ч борооны улмаас хойшлогдож, ням гарагийн 05.05 цагаас хөөрөхөөр болжээ. 

Хиймэл дагуулын ач холбогдол нь Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж, сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадсанаар ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед  тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр чухал ач холбогдолтой юм. 

Манай улсын анхны хиймэл дагуул 400 км өндрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой.  Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилт хийх аж. Үүнд, нисэж буй  орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг  тодорхойлох туршилт анх удаа хийгдэнэ. Мөн хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлох туршилт ч анхных болно. Соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийгдэх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм байна.

Ц.Анх