ФОТО: Тэд ба бид

Фото / Time Admin
2017 оны 06 сарын 02

Баяр наадмын үеэр Хүй долоо худагт төрөл бүрийн наймаа, шаар хагалах онож буудах элдэв тоглоом зай завсар бүрт тааралдахаас гадна морь дугуй унасан залуучууд дайрчих шахаад өнгөрөх мэтчилэн хөл толгой нь олдохгүй, эмх замбараагүй байдалтай байдаг. Харин тэгтэл өнөөх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань яг л Хүй долоо худаг шиг болчихжээ.

 “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зах худалдааны төв шиг болжээ” гэх шүүмжлэл сошиал орчинд тасралтгүй өрнөж байна. Өчигдөр тохиосон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэнд очвол байдал төсөөлснөөс ч дор байлаа.

Угтаа Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зорилгоор анх цэцэрлэгт хүрээлэнг нээж байжээ. Харин өгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүргээ биелүүлж чадаж байна уу?

Улаанбаатар хот, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Гадаад улс орнуудын цэцэрлэгт хүрээлэн: