iPhone жолооны аюулгүй байдлын шинэ тохиргоо хийнэ

Технологи / Admin
2017 оны 06 сарын 07

Apple брэндийн iPhone гар утсыг жолооны ард ашиглах үед нэмэлт тохиргоо хийгдэхээр туршиж байна. Тодруулбал, автомашин жолоодох үед утсаараа оролдох, утсаар ярихаар завдах, мессеж бичих, сошиал хаягаа шалгах зэрэг үйлдлийг хийх үед iPhone гар утас бүх үйлдлийг хориглодог байхаар туршиж эхэлжээ.

Энэ нэмэлт тохиргоо Apple-ийн iOS 11 үйлдлийн системд багтах аж. Apple компанийн зүгээс “Жил бүр автомашины жолооны ард утсаараа оролдсоны улмаас хэдэн зуун хүн амиа алдаж, их хэмжээний осол бүртгэгддэг. Тиймээс энэ шийдэл нь зах зээлийн гэхээс илүү аюулгүй байдлын талаас үйлдвэрлэгчдэд тулгарч буй бодит шаардлага” гэж мэдэгджээ.

Т.Бат