Softbank Google-ээс роботикийн системийг худалдан авчээ

Технологи / Admin
2017 оны 06 сарын 09

Технологийн салбарт өнөөдөр нэгэн том солилцоо явагдлаа. Японы технологийн чиглэлийн санхүүжүүлэгч “Softbank” АНУ-ын Google компаниас Цагаан толгойн тооцооллын үйлдлийн систем бүхий робот бүтээгч төхөөрөмжийг худалдан авч буйгаа зарлалаа. Бостонд төвтэй Boston Dynamics төхөөрөмж нь сүүлийн жилүүдэд робот үйлдвэрлэлээр үсрэнгүй хөгжиж буй юм.

Хамгийн сүүлд “Boston Dynamics” системээр “Atlas”, “BigDog” өөрөө явагч хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн роботуудыг үйлдвэрлэсэн юм. Ямартай ч энэ мэт туйлын амжилттай байсан Google-ийн охин компани “Schaft” эдгээр роботын системүүдийн хамт Японы “Softbank”-д зарагдаж байгаа нь тодорхой болжээ.

Одоогоор талууд хэдэн төгрөгөөр наймаалцсан нь тодорхойгүй байна.

Т.Бат