Долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр Салават тодорлоо

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 06 сарын 12

"Зөн билгийн тулаан - Монголд" шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаарууд өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрлээ. Нэвтрүүлэгт одоогоор шилдэг 6 оролцогч үлдээд байгаа бөгөөд энэ долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр Салават Имонгалиев тодорлоо.

Бямба гарагийн дугаарт ойд нуусан хүнийг зөн билэгтнүүд 20 минутын хугацаанд олох даалгавартай байв. Энэ дугаарт зөн билэгтнүүдийн олонх нь сорилд бүдэрсэн ч, Б.Эрдэнэсан даалгавараа амжилттай биелүүлсэн юм. Мөн зөн билэгтэн Салават нуусан хүнийг олоогүй ч, нохойн эзнийг олох даалгаварт бусдаас илүү мэдээлэл хэлсэн. 

Тэгвэл өчигдрийн дугаарт зөн билэгтнүүд тусгайлан бэлдсэн толиноос хүний мэдээллийг хэлэх сорилд орцгоов. Энэ дугаарт зөн билэгтэн Салават, Г.Анударь, Т.Алтанцэцэг нар бусдаас илүү мэдээлэл мэдэрч, дугаарын шилдэг нь байлаа.

Мөн энэ долоо хоногт шүүгчид хэн  нэгэн зөн билэгтнийг хасаагүй бөгөөд хар дугтуй хоосон байв. 

Нэвтрүүлгийг үзэх: