Маршал Х.Чойбалсангийн машины талаар зөн билэгтнүүд юу хэлэв?

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 06 сарын 18

"Зөн билгийн тулаан Монголд" нэвтрүүлгийн 13 дахь дугаар өчигдөр NTV телевизээр гарлаа. Одоогоор нэвтрүүлэгт шилдэг зургаан зөн билэгтэн үлдээд байгаа бөгөөд өчигдрийн дугаарт Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Х.Чойбалсангийн хэрэглэж байсан Газ-м1 автомашиныг сорилд оруулж, зөн билэгтнүүд юу мэдэрснээ хэллээ. 

Машиныг тусгайлан босгосон хар хананы цаанаас хэлж мэдрэх эхний зөн билэгтэн бол Б.Эрдэнэсан байлаа. Тэрбээр эхлээд улаан, цагаан өнгийн машин байна гэж хэлсэн ч, гэнэт эргэлзэж дөрвөлжин зүйл гэж хэлсэн юм. Улмаар машины хаалтыг авч, даалгаварыг үргэлжүүлэхэд машины эзний тухай мэдээллийг хэлж эхэлсэн юм. Тэрбээр, “Нас тогтсон, бүдүүн хоолойтой хүн” харагдаж байна гэв. Мөн "Одоо бол эзэн нь настай биш, 30-аас дээш насны хүн болов уу" гэж хэллээ. Энэхүү төмөр хүлгийг өдгөө УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр эзэмшдэг аж. Зөн билэгтэн Б.Эрдэнэсан сорилын төгсгөлд “Энэ машины эзэн Ч үсэг орж ирж байна” гэсэн бөгөөд "Чойбалсангийнх" гэж хэлсэн юм.

Салават машинд дөхөн, “1924 он гэсэн он харж байна." гэсэн юм. 

Дараачийн Зөн билэгтэн Салават хар хананы цаана юу байгааг хэлэхээр даалгаварыг эхлэв. Тэрбээр, “Хананы цаана ширээ, хоолны хэрэгсэл байна. Амьтай зүйл байна” гэж хэлсэн ч “Одоо бол машин харагдаж байна” гэлээ. Хаалтыг авсны дараа зөн билэгтэн Салават машинд дөхөн, “1924 он гэсэн он харж байна. Эрэгтэй хүн баян хувцалсан, цайвар өнгийн хувцастай хүн. Энэ машины эзний аминд халдах гэсэн дайралт болж байсан. Бас цус харж байна. Тэгэхээр тэр хүний амьдралд тиймэрхүү үйл явдал болсон байх аа” гэв. Мөн, “Зүгээр ч нэг баян хүн биш ч эрх мэдэлтэй хүн бололтой. Олон хүний өмнө гарч байсан, гэхдээ жүжигчин биш. Удирдагч шиг, үндэсний удирдагч шиг хүн байна гэлээ. Машинд хоёр хүүхэдтэй эмэгтэй хүн суудаг байсныг хэлсэн нь маршалын гэргий, өргөмөл хүүхдүүдийн талаар хэлж буй бололтой.


Маршал Х.Чойбалсангийн өргөмөл хүү Ч.Нэргүй.

Зөн билэгтэн Н.Батцэнгэл хаалтны цаана байгаа машиныг ховорхон үед хүнд харуулдаг зүйл гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл хүний сонирхлыг татдаг зүйл гэв. Гэхдээ зөн билэгтэн амьтай зүйл гэж хэлсэн тул хаалтыг буулгаж, сорилыг үргэлжлүүллээ. Н.Батцэнгэл, "Эзний хувьд би хоёр хүн харсан. Эхнийх нь хүн 50 гаруй насны хөгшин хүн байсан бол одоогийн эзэн нь юмыг ярьж хөөцөлдөж явдаг төрлийн хүн. Анхны эзэмшигч нь нэр нөлөө бүхий хүн гэж хэллээ. Нэг их сонин пальто шиг юм өмсчихсөн алхаад байна" гэж хэллээ. 

Дараагийн зөн билэгтэн Г.Эрдэнэбат байлаа. Зөн билэгтэн маань “Амьд зүйл бол биш, харин дотор нь амьд зүйл байна. Асар их ухаан шингэсэн, гурван зүйлийн ард гаргаж, дөрөв дэх дээр нь амжилтыг олж чадсан, амжилтын бүтээл харагдаж байна” гэв. Энэхүү машиныг ЗХУ-д анх 62 мянган ширхэг үйлдвэрлэсэн байдаг аж. Түүнийг нь зөн билэгтэн мэдэрсэн болов уу гэж, нэвтрүүлгийн багийнхан дүгнэв. Хаалтыг авч сорилыг лавшруулахад зөн билэгтэн Г.Эрдэнэбат, машины эзний тухай мэдээллийг хэлж эхэллээ. Тэрбээр шуудхан “Анхны долоогийн нэгийнх нь машин. Чойбалсангийн машин” гэж хэлэв. 

Удаах зөн билэгтэн Т.Алтанцэцэг газарт олбог дэвсэн зан үйлээ үйлдэж эхэлсэн юм. Т.Алтанцэцэгийн хувьд “Цайвар өнгийн зүйл, эрэгтэй хүний энерги мэдрэгдэж байна” гэлээ. Хаалтыг авснаар машины эзний талаан зөн билэгтэн хэлж эхэллээ. Тэрбээр, “Эндээс би уран бүтээлч хүний зан чанар мэдрэгдэж байна. Гараараа юм хийгээд байдаг махлагдуу, өндөрдүү нуруутай” гэв. Мөн машинд гурван хүүхэд байна гэж хэлсэн юм.

“Цагаан бээлийтэй хүмүүс, цэцэг жагсаал, медальтай хүмүүс харагдаж байна” гэв.

Дараа нь зөн билэгтэн Г.Анударь сорилд оролцохоор ирлээ. Тэрбээр сорилд ирж явахдаа, “Саарал өнгийн машин, дотор нь нэг эрэгтэй хүн харагдсан” гэв. Зөн билэгтэн машиныг гурван хүний л гар дамжсан болов уу гэсэн юм. Харин анхны эзний талаар дэлгэрэнгүй хэлж чадах уу гэж хөтлөгч асуухад, “Цагаан бээлийтэй хүмүүс, цэцэг жагсаал, медальтай хүмүүс харагдаж байна” гэв. Мөн олны хараан дунд байдаг хүн, улс төрийн зүтгэлтэн хүн юм шиг байна гэж зөн билэгтэн Г.Анударь хэллээ.