Нара: Хүүхнүүдийн зодооныг хөндлөнгөөс ажигла гээд...

Шар мэдээ / Admin
2017 оны 06 сарын 19

Дуучин Нара буюу М.Нарантуяа сүүлийн өдрүүдэд хэт улстөржиж, нэр дэвшигчдийн талаар байнга үзэл бодлоо илэрхийлэх болсон. Тиймдээ ч түүнийг чиглэсэн шүүмжлэлүүд тасралтгүй ирсээр байгаа бололтой. Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эмэгтэйчүүд болон сонгуулийн оролцоо, сошиал орчин дахь ялгаварлан гадуурхалтын талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр "Сонгуулийн шороон салхитай өдрүүд дунд өөрийнхөөрөө байснаараа олон ч хүнтэй үл ойлголцож бүр хэрэлдлээ. Тиймээ би хэрүүлч, боль гэх тусам үгүй гэж зөрүүдлэх дотор хүнийг яалтай.

Гэхдээ өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх, түүний сонгууль дахь илэрц хэрхэн ялгаварлан гадуурхалтыг өдөөж байгааг ажигласнаа энд өгүүлсүү...

Сонгуулийн талаар эмэгтэй хүн үзэл бодолоо илэрхийлэхэд чи дут, үс богино, ухаан муу, хүүхдээ хар, нүүрээ буд.

Сонгуулийн талаар эрэгтэйчүүдийн үзэл бодлыг эр хүн, боддог л бодол, шийртэй эр, залуу хүний замын хүзүү урт, зааны хүзүү богино.

Эмэгтэй хүн гэр бүлтэй эрд дурлахад шулам, ар гэр үймүүлэгч, адгийн новш, үхээсэй, иймэрхүү юмнуудыг буудвал таарна...

Эрэгтэй хүн гэр бүлтэй эмэгтэйд дурлахад эр хүн дээ сэтгэлдээ тээдэг хат сайтай, хайртай бүсгүйгээ хадамлаад явахад хүртэл сэтгэлдээ тээдэг уужуу, ухаантай залуу.." гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлжээ.