Д.Гантулга гишүүний хүндхэн хөгтэй явдал

Шар мэдээ / Admin
2017 оны 06 сарын 20

УИХ-ын гишүүн Д.Гантулга БНСУ-д явж байхдаа холливуудын од жүжигчин Жейми Фокстой тааралдсан болохоо “хөөрлөж” зураг постолсон нь түүнийг эвгүй байдалд оруулж эхэлжээ. Учир нь Д.Гантулга гишүүний дэргэд зогсоо өнгөт арьст эрийг яаж ч хараад Жейми Фокс мөн гэхийн аргагүй байв.

Түүний пост 60 гаруй лайк цуглуулсан бол 150 гаруй “HaHa эможи” дарагджээ. Мөн залуу парламентчийн энэ эндүүрэлд уурлан "angry" дарсан хүмүүс ч цөөнгүй байв.

Түүний посттой холбоотой сэтгэгдлүүдээс сонирхуулъя.