Лас Вегасын алуурчин өрөөндөө камер байрлуулсан байжээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 04

АНУ-ын Лас Вегас хотод өнгөрсөн даваа гарагт буутай этгээд гал нээсний улмаас 59 хүн амиа алдаж, 500 хүн шархтсан юм. Уг халдлагыг үйлдсэн Стефан Паддок гэгч этгээд Мандалэй Бэй зочид буудлын өрөөнөөс концерт үзэж байсан хүмүүс рүү шууд гал нээсэн юм. Тэрээр гал нээхээс өмнө зочид буудлын өрөөндөө хэд, хэдэн дүрс бичлэгийн камер байрлуулж, өөрийнхөө үйлдлийг бичсэн байжээ. Энэ талаар Лас Вегасын цагдаагийн газрын офицер Жосеф Ломбардо олон нийтэд мэдээлсэн байна.

Халдлага үйлдсэн Стефан Паддок 64 настай байсан төдийгүй түүний талийгаач эцэг урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ. Мөн Паддокыг ямар шалтгааны улмаас хүмүүс рүү гал нээх болсныг тодруулаагүй хэвээр байна. Магадгүй түүнийг нийгмийн өвчтэй байсан гэж дүгнэгсэд олон байгаа юм.

Т.Бат