Индонезид аварга могой хүн иджээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 05

Индонезийн Суматра арлын Батан мужид питион аварга могой нутгийн оршин суугчийг залгисан хэрэг гарчээ. Батанд далдуу модны аж ахуй эрхэлдэг нэгэн эрийг аварга могой залгиж, зам дагуу мөлхөж явахад нь орон нутгийн цагдаа нар олж харжээ. Эх сурвалжийн мэдээлснээр аварга могойнд залгиулсан эр питионыг барих оролдлого хийсэн гэнэ. Харамсалтай нь 7.8 метр урт, дор хаяж 1 тонн жинтэй амьтныг хөдөлгөөнгүй болтол ороож, идэх чадвартай питион аж ахуйч эрийг тэр дор нь залгисан аж. Хамгаалалтын ажилтнууд болон аврагчид, цагдаагийнхан тэр ч бүү хэл тосгоны хүмүүс хамтран питион могойг хөнөөсөн байна.

Могойнд залгиулсан Роберт Набаба гэгч могойны хэвлий орчмын булчинд ухаан алдсан байдалтай олдсоныг орон нутгийн сонин мэдээлжээ. Хүмүүс питионыг модонд хүлж, гэдсэнд нь буй эрийг гарган авахын тулд бараг 5 цаг орчим ажилласан гэнэ.

Т.Бат