Коста Рика, Никарагуаг гэнэтийн шуурга дайрлаа

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 06

Карибын арлуудыг өнгөрсөн пүрэв гарагт гэнэтийн хүчтэй хар шуурга дайран өнгөрч Коста Рика, Никарагуа, Гондурас улсуудад үлэмж хэмжээний хохирол учрууллаа. Хар шуурганы улмаас дор хаяж 20 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна.

Мөн Коста Рикад 40 мянга орчим хүн орох оронгүй болсон бол хоргодох байрны хүрэлцээ хэтэрсэн гэнэ. Түүнчлэн Гондураст ихэнх зам, гүүрийг хаасны сацуу гурван хүн өөд болжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Гондурас, Коста Рика олон улсын бүх нислэгээ цуцалж, галт тэрэгний буудлууд ажиллахгүй гэдгээ зарлажээ.

Т.Бат