Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

Улс төр / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 06

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авав.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааны үеэр, “2018 оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн саналаа хэлж завсарлага авлаа. Ингээд ирэх оны төсөвтэй уялдуулан дээрх асуудлыг хэлэлцэх нь зохистой гэж тус намын бүлэг үзэж байгаа юм.

Харин энэ оны төсвийн тодотголыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.