Шашны эд зүйлсээ байгальд тавихгүй байхыг анхааруулав

Нийслэл / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 06

Энэ сарын 07-08-ны өдрүүдэд Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт цэвэрлэгээ хийхээр болжээ.

Ургаа модонд уясан хадаг болон байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажээ. Иймд цэвэрлэгээ хийхээс өмнө шаардлагатай эд хэрэгслээ авахыг урьдчилан сануулж байна.